Сүсэг бишрэлийн сүүдэр

2016-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЧИР

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтай холбогдуулан Хятадаас авахаар ярьж байсан зээлийн хэлэлцээ хойшилсон тухай мэдэгдлээ. Хятадын тал өчигдөр манайд албан ёсоор мэдэгдсэн байна. Тодруулбал, энэ сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсын Их хурал, БНХАУ-ын парламентын зөвлөлдөх уулзалт болох байжээ. Энэ нь хоёр жилд нэг удаа болдог, хоёр улсын парламентын хэмжээнд яригддаг том асуудлаа шийдэх чухал уулзалт байсан гэнэ.

Мөн энэ сарын 28-29-ны өдөр Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзах ёстой байсан. Энэ уулзалтаар хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс хий гаргах төсөл гэх мэт асуудлаар яриа хэлэлцээ хийх байжээ. Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын урилгаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд БНХАУ-д айлчилж, У.Хүрэлсүх сайдын айлчлалыг дүгнэх, Ерөнхий сайдын ирэх онд хийхээр төлөвлөж байгаа айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцах байсан байна. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Москва хотноо болох Ази, номхон далайн улс орнуудын Зам тээврийн сайд нарын уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНХАУ болон ОХУ-ын Зам тээврийн сайд нар гурван улсын хооронд зам тээврийн гурвалсан гэрээнд гарын үсэг зурах ёстой байжээ.

Тиймээс Гадаад харилцааны яамнаас Далай ламын айлчлал улс төрийн агуулгагүй, зөвхөн Монголын сүсэгтэн олонд ном айлдсан гэдгийг тайлбарлаж, хойшилсон, цуцлагдсан айлчлал удахгүй үргэлжилнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Далай ламыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй шашны байгууллагаас урьж, зохион байгуулсан айлчлал гэдгийг ч Хятадын талд уламжилжээ.

Харин энэ тайлбарт Хятадын тал ямар хариу өгөх нь тодорхой бус байгаа юм. Үнэнийг хэлэхэд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал тун тааруу байгаа. Тиймээс Хятадаас авах зээл л ганц аврал болоод байсан. Гэвч яг энэ цаг үед Далай лам айлчилж, бүх шатны хэлэлцээг зогсооход хүргэв. Монгол Улс Үндсэн хуульдаа төр, шашин хоёр бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстойг тунхагласан байдаг. Хүн амын дийлэнх нь Буддын шашинтай дэлхийн цөөхөн улсын нэг юм. Тэр утгаараа сүсэгтнүүдийн хувьд тэр болгон тохиогоод байхгүй сайхан үйл явдал бол энэ. Нөгөө талаар Далай лам Монголд анх удаа морилж байгаа юм биш. Ес дэх удаагийнх нь айлчлал сая болсон гэж байгаа. Гэвч Далай багшийн энэ удаагийн айлчлал хэ зэрэг цагаа олов гэдгийг ярих ёстой болж байх шиг байна. Төр нь шашнаа, шашин нь төрөө хүндэлж ирсэн танай төрт ёсны уламжлалд байсаар ирсэн харилцаа гэж ойлгохоор. Өнөөдрийн үүссэн байдлаас харахнээ зээлийн хэлэлцээг зогсооход хүргэж магадгүй талаар огт ярилцаагүй мэт байна. Хятадын тал хэзээнээсээ Далай ламын айлчлалд таатай ханддаггүй. Жирийн иргэд ч үүнийг мэднэ. Гэвч өнөөдрийн нөхцөл байдлаа сүсэгтэй, сүсэггүй хүн бүр анзаарах л ёстой байв. Ингэж хэлснээрээ нийт сүсэгтнүүдийн бишрэл, сэтгэлд халдаж буй явдал огт биш. Харин сүсэг бишрэлийн маань сүүдэр ийн хоёр улсын харилцаа, яг үнэндээ элгээрээ хэвтсэн эдийн засгаа өндийлгөх өнөөдрийн эрх баригчдын бодлого, үйл ажиллагааг нам гацаанд оруулав. Тэд тайлбарлаж, гуйж байна. Харин Хятад улс юу гэх бол?

 Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12