Академич Д.Батсүрэн: Бүх төрлийн хорт хавдраас сэргийлэх, эмчлэх эм бүтээхэд зүтгэж ажиллана

2016-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Үл-Олдох

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ хүртсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн өнөөдөр 100 сая төгрөгийн батламжаа гардан авлаа.Мөнгөн шагналын батламжийг  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар гардуулсан юм. Энэ үеэр академич Д.Батсүрэнтэй ярилцлаа.

-Танд баяр хүргэе. Монгол орны эмийн ургамлаас  хавдрын эсрэг химийн найрлагыг олж тогтоох хүртэл та хэдэн жил   хийсэн бэ?

-Баярлалаа. Юуны өмнө манай эрдэмтдийн багт Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг олгож, бидний судалгаа, шинжилгээний ажлыг үнэлсэн Ерөнхий сайд,  Засгийн газартаа, мөн монголчууддаа  гүн талархал илэрхийлье. Би ШУА-ийн Хими-физик-технологийн байгалийн химийн нэгдлийн  лабораторит 40 гаруй жил ажиллаж, Монгол орны эмийн ургамлаас бүлэг бодисын химийн найрлагыг судлан хавдрын эсийн эсрэг үйлчилгээтэй болохыг  Солонгосын эрдэмтэдтэй хамтран тогтоосон. Цаашид эрүүл мэндийн сургалт, туршилтад нэвтрүүлэхэд илүүтэй хичээн ажиллах болно.

-Таны судалгааны бүтээлийг цаашид дэмжвэл   хавдрын өвчлөлийг эсийн түвшинд хүрч эмчлэх олон боломж байна гэж ойлгож байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Байгалийн шинэ бодис гэдгийг  нээхгүйгээр, түүнийг олохгүйгээр биологийн шинэ идэвх илрүүлнэ гэж бараг байхгүй. Сүүлд нийлэгжүүлсэн шинэ бодис, эсвэл байгалийн нийлэгжүүлсэн шинэ бодист тулгуурласан биологийн идэвх илрүүлэх бүлэг судалгаа явдаг. Түүний нэг нь 40 гаруй орон судалснаас дагуурын  хувьсалт өөрчлөлт нэмсэн гайхамшигт  ургамлыг би анх удаа судалж, тэр дотроос гарсан бодисууд бүтцийн хувьд  маш өвөрмөц бүтэцтэй, гарсан нэгдлүүд нь биологийн идэвхийн хувьд өндөр идэвхт бодисууд байсан нь надад сайхан завшаан тохиолдсон гэж үзэж байна. Цаашид энэ шинэ нэгдэл хорт хавдрыг эмчлэх, урьдчилан сэргийлэх хүчтэй идэвхтэй болохыг сүүлийн 15 жилийн судалгааны үр дүн харуулж байгаа.

-Танай эрдэмдтийн багт хэдэн хүн ажилладаг вэ?

 - Монголын хоёр зохиогч, Солонгосын гурван эрдэмтэн хамтран судалж  Америкийн патентын түвшинд баталгаажуулсан. Лондонд төвтэй дэлхийн оюуны өмчийн газраас  дэлхийн 158 оронд зарлагдсан.

-Та бүхэн энэ ургамлаас эм гаргасан уу?

-Биологийн идэвхт энэ нэгдлээс эхний байдлаар бид хавдраас урьдчилан сэргийлэх эм гаргаад байна. Цаашид эрүүл мэндийн яамны эмнэл зүйн туршилтуудыг хийж, Монголынхоо ард түмэнд хавдрыг эмчлэх эм гаргах чиглэлээр зүтгэн ажиллах болно.

-Яг ямар төрлийн хавдраас сэргийлж, бас эмчлэх вэ гэдэг дээр тодруулж хэлнэ үү?

-Хорт хавдрын олон хэлбэр байдаг. Тэр нь 17-18 янз. Түүнээс цааш задраад явахад хорт хавдрын шатууд  бий. Бид хорт хавдрын маш олон зүйлүүд дээр судалгаа хийсэн. Үндсэндээ судалгаа хуруу шилний аргаар явагдсан. Ийм судалгааг бид хөхний хорт хавдар, уушгины хорт хавдар, ходоодны хорт хавдар, тархины хорт хавдар, шулуун бүдүүн гэдэсний хорт хавдар дээр хийсэн. Цаашид амьтан дээр хийх туршилтын ажлыг Солонгосын эрдэмтэдтэй хамтран сүүлийн 4-5 жил хийж байна.

-Амьтан дээр туршилтыг яаж хийдэг вэ. Ямар үр дүн илэрсэн бэ?

-Амьтанд эмгэг загвар үүсгэж, тэрхүү загвараа биологийн идэвхт бодисоор эмчлэх туршилтыг нэг сарын хугацаанд хийдэг. Хэд хэдэн туршилт хийсэн. Түүний дүнд нэлээд өндөр ач холбогдолтой өнөөдөрхавдрын эсрэг  хэрэглэгдэж байгаа эмийн түвшинд очсон биологийн идэвхт бодис илэрсэн. Тэгэхээр энэ шулуун бүдүүн гэдэсний хорт хавдарт нэлээд оновчтой нөлөөлдөг. Бусад хорт хавдарт ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг болох нь тогтоогдсон.

-Таны судалсан дагуурын хүж өвс гэдэг энэ ургамал зөвхөн  Монголд байдаг уу?

-Зөвхөн Монголд ургадаг. Ер нь бол энэ ургамал Монголд ч ургана, Орост ч ургадаг. Миний хувьд энэ судалгааг химийн талаас нь ч, биологийн идэвхийн талаас ч анх удаа судалсан, надад тийм бололцоо олдсон.

Эх сурвалж: www.polit.mn

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

7 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

4 цаг 12 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

4 цаг 12 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

4 цаг 12 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

16 цаг 33 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

19 цаг 58 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

20 цаг 4 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин