Хүнд суртал арилаагүй юм байна, тэд өөрсдийгөө хаан шиг үздэг хэвээрээ байна

2016-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн телевизээр ярьсан хэлснийг нийслэлчүүд бүгдээрээ л үзлээ. Тэр хүн “...Атга давсаа хаагуур цацахыг бид мэднэ. ...Битгий унгас алд” хэмээн омогдож сууна.

Монгол айл бүр, нийслэлийн өрх бүр телевиз үзнэ. Бүх айл телевизээ хоймортоо тавьдаг. Тэр утгаараа Т.Гантөмөр гэдэг дарга айлын хойморт суучихаад агсам тавьж байна л гэсэн үг.

Ер нь Улаанбаатар хотын ерөнхий менежер гэдэг яадаг албан тушаал юм бэ? Уг нь төр бол ард түмэнд үйлчилдэг байгууллага болоод удаж байна. Монголд Ардчилсан хувьсгал ялаад 26 жил болсон. МАН ардчиллын чиг шугамыг баримтлаад тэр хэрийн хугацаа бас өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, захиргаадалтын үе одоо байхгүй.

Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчийн хүнд суртлын тухай ярих нь ховор болсон. Хүнд сурталтай төрийн албан хаагчид тийм ч олонгүй болсонтой холбоотой биз. Тэгвэл Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн энэ араншин зүгээр л нуль хүнд суртал. Жирийн иргэн би лав түүн дээр ямар ч асуудал ярьж орох хэрэггүй юм байна гэдгээ төвөггүй ойлголоо.

Яг үнэндээ хэд хоногийн хүйтрэл, хэдэн удаагийн цасны дараа Т.Гантөмөр нийслэлчүүдийг бус, нийслэлийн иргэд түүнийг зандраад сууж байх ёстой байлаа. Цас орно, өмнөх жилүүдээс илүү ихээр цас унана гэдгийг Цаг уурынхан хэлээд л байсан. Тэгж байхад бэлтгэлээ базаах нь Улаанбаатарын удирдлагуудын хийх ёстой ажил. Гэтэл нийслэлийн гудамжаар явган байтугай машинтай зорчиж болохооргүй цас, мөсөн “гудас” дэвчихээд,  түүнийгээ арилгаж хайлуулах бодисоо бэлдээгүй нь тэдний л буруу. Өнөөдөр ОХУ-аас 198 тонн тусгай зориулалтын бодис ирж байгаа. Мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс дахин 400 тонн бодис авахаар болоод байгаа гэх мэдээллийг НЗДТГ-аас өгч байгаа. Түүнчлэн явган хүний замын цас мөс шүүрдэх, хөлдсөн цасыг ховхлох зэрэг бага оврын техник хэрэгсэл авахаар БНХАУ руу захиалсан байна.

Уг нь Монгол Улс энэ зэргийн цасыг хайлдуулаад байхаар хэмжээний шүлттэй давсны эх орон гэдэг дээ. Хаа хол ОХУ руу ихээхэн мөнгө шилжүүлж ийм хэмжээний бодис авч байхаар хэдэн том тэрэгтэй хэдхэн аймгийн нутгаас давс, шүүгээ татаад ирж болох л ажил. Гэвч тэдэнд ийм сонирхол үгүй бололтой юм. Энэ яахав, төрийн мөнгө хэзээд эзэнгүй байдаг хойно авдгаараа аваад л яваг. Харин хаан сэнтийд залчихсан адил, нийслэлчүүдийг нийтээр нь зандраад сууж байгаа Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр шиг хүмүүс нийслэлийн төлөө чин сэтгэлээр ажиллаж чадах уу. Түүнээс юу хүлээнэ гэж?!

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12