
Т.ДАЛАЙ
Төрийн шагналт хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид болон үндэсний хөгжимчдийн олон улсын уралдаан өндөрдөр өчигдөр /11.23/ тэргүүн байрын эзнээ тодрууллаа. Тэргүүн байрт ДБЭТ-ын театрын дуучин Б.Батжаргал шалгарч 10 мянган ам.долларын эзэн болжээ. Харин дуучин Э.Отгонбат дэд байрт шалгарчээ. Мэргэжлийн дуучдын хувьд сопрано, меццосопрано, тенор, баритон, басс гэсэн ангиллаар нийт 80 оролцогч оролцож, ур чадвараараа өрсөлдсөн юм.
Эх сурвалж:www.polit.mn