
Т.САЙХАН
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх баасан гарагт бүх нийтээр амрах шийдвэр гаргалаа. УИХ Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилсан. Энэ өдөр бямба гарагт буюу амралтын өдөр тохиож байгаа юм.
Иймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар арвандүгээр сарын 25-ны баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдрийг шилжүүлэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn