Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын уриалга

2016-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Малчдад туслах сайн санааны аян”

Монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-ыг санаачлан өрнүүлж, монголын ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, гадаад орны элчин сайдын яамд, хандивлагч орон, олон улсын байгууллагуудад хандан хандив, тусламж үзүүлэхийг уриалж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан нь мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтанд хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Засгийн газрын хуралдаанаар мал аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тайланг хэлэлцэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 82.8 хувьтай хангагдсан байна.

Гэвч энэ оны 10,11 дүгээр сард манай орны ихэнх нутгаар их хэмжээний цас орж нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтож, улмаар хүйтний эрч эрс чангарч одоогийн байдлаар Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсэг, Увс, Дорнод, Хэнтий, Төв,  Дархан-Уул аймгууд зуд болох хамгийн их эрсдэлтэй, Сүхбаатарын зарим нутаг, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгууд их эрсдэлтэй байдалд орсон нь нийт аймгуудын 70 гаруй хувийг эзлэж байна.

  Энэ аяны хүрээнд цугларсан нэн шаардлагатай дулаан хувцас, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүн, малын эм тариа, түлээ нүүрс, өвс, тэжээл, нэмнээ, элгэвч, малын хашаа хороог дулаалах материалыг цаг агаарын нөхцөл байдал хүндрэхээс өмнө  малчин түмэндээ хүргэхийг зорьж байна.

Мянга мянган жил бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн монголчуудын амьдралын эх суурийг хангаж ирсэн малчин түмэндээ сэтгэлийн цэнхэр хадгаа дэлгэж, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс урьтаж, цаг алдалгүй тусламж, дэмжлэгээ үзүүлж, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг монголын ард түмэндээ уриалж байна.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12