Далай лам Х Богдыг тодруулжээ

2016-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Ч.ЗОТОЛ

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголын сүм хийдүүд, бурхны шашны шавь нар, сүсэгтэн олны хүсэлтээр манай улсад айлчлал хийгээд өнөөдөр буцаж байна. Тэрээр буцахын өмнө өнөө өглөө 6.30 цагт хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзсан юм. Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан тус  хэвлэлийн хуралд Далай лам өөрийн ирсэн учир шалтгаан, үзэл бодол, цаашид баримтлах бодлогоо тодорхой хэлсэн. Мөн сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариуллаа. Тэрээр бурхны шашинтай орнуудаас хоёр улсад төвөггүй айлчилж байгаагаа  онцлоод түүний нэг нь Монгол Улс гэв. Бурхны шашны үнэнч шавь нар, Монголын сүсэгтнүүдийн урилгаар Монгол Улсад дахин ирсэндээ  баяртай байгаагаа хэлэв. Өөрийгөө IХ.Богдтой бүр жаахан байхаас нь хамт байсны хувьд сайн мэдэх хүний нэг гээд түүнийг жанч халахаас өмнө уулзахдаа “Таны дараагийн дүр  Монголд л тодорно шүү” гэж хэлж байснаа дурсав. Мөн тэрээр энэ удаа IХ Богдын хойд дүр буюу  Х Богдыг тордуулсан гэдгээ хэллээ. Гэхдээ тэрээр одоо жаахан байгаа учраас  3-4 насанд нь юм уу, таван нас хүрэхээр нь ил болгож зарлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэвлэлийнхэнд дуулгав. Ийнхүү тэрээр  монголчуудын дунд үүсээд байсан талцал маргаанд цэг тавиад буцлаа.

Х Богдыг Далай лам хэлэхдээ “Тэр дэндүү жаахан байна, 3-4 нас эсвэл таван настайд нь олон ил зарлана”  гэснээс үзвэл өдгөө хоёр настай болох нь ойлгогдож байна. Харин хэний үр сад, хаанаас тодруулав гэдэг нь нууц хэвээр үлдлээ.

Эх сурвалж: Polit.mn 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12