УИХ дахь ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийг 500 тэрбумын өрөнд оруулсан эздийг тогтоож чадах уу?

2016-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.Од

Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан процессийг УИХ-д ажлын хэсэг гарган шалгаж буй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай энэ ажлын хэсгийг “үнэн зөв, нээлттэй мэдээлэл өгөлгүй, асуудлыг бүрхэг хэвээр хадгалсаар ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн хэрүүлийн алим болгон ашиглах төлөвтэй” гэж үзсэн. Гэтэл энэ тодорхойгүй байдлыг ашиглан зарим улстөрч өөрт ашигтай хувилбараар олон нийтийн санаа бодлыг дуртай зүгтээ ханаруулсаар байна.

Нэгэнт УИХ-аас ажлын хэсэг гарган Эрдэнэт рүү орсон л бол бүх асуудлыг ул суурьтай шалган, үнэнийг мэдээлэх хэрэгтэй. Хэрээс хэтэрсэн улстөржилтөөс залхсан иргэд үүнийг л хүсч байгаа. Их хурал өөрийн эрх мэдлийн хүрээнд энэхүү худалдан авалтыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр хийв, татвар төлсөн эсэх, худалдан авсан үйл явцыг цаг хугацааны дарааллаар шалгаж тогоох нь зөв байлгүй л яахав. Үүн дээр нэмээд олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа гол шуугиануудад нэг мөр цэг тавьж өгвөл жинхэнэ төрийн шалгалт болно.

Тухайлбал, Эрдэнэтийг барьцаалж олон улсад зээл тавьсан таван ч хэрэг өдгөө арбитрын шүүхэд татагдсан. Үүнээс мэдэгдэж байгаа нь л “Жаст”-ын Ш.Батхүүгийн авсан 109 сая долларын хэрэг. Тэгвэл 511 тэрбумын өрөнд ортол нь хэн “саасан” байх вэ. Түүнийг шалгаж олон нийтэд зарлан, зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.

Түүнчлэн, “Эрдэнэт бол олон улстөрчийг тэрбумтан болгосон үйлдвэр” гэж Сангийн сайдын алба хашиж явсан хүн хэлээд байна. Ерээд оноос хойш Эрдэнэт үйлдвэрт хэрэгцээгүй олон зуун тэрбумын бараа материал худалдан авсан түүх, үнэ, эздийг зарлаж, нөхөн төлбөрийг төлүүлэх нь Их хурлын ажлын хэсгийн нэг чухал үүрэг. Мөн зэсийн баяжмалаа хаана нийлүүлж, хичнээн төгрөгийн авлага үүссэн байгааг шалган тогтоож, орж ирэх бодит мөнгөн дүнг танилцуулан, өртэй байгаа үйлдвэрийн ирээдүйн талаар бодит мэдээлэл өгөх нь зүйтэй.

УИХ-аас гарсан ажлын хэсгийн талаар “Ж.Батзанданг оруулсан, хөөсөн” гэхээс өөр ямар ч мэдээлэлгүй олон нийтэд энэ мэт хариуцлагатай мэдэгдлийг зөвхөн төрийн түшээд л гарган өгч чадна шүү дээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12