АНУ-ын цахим сүлжээнд монгол охидыг худалдаж байжээ

2016-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Охидыг садар самуунд уруу татаж ашиг олдог байсан ноцтой хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлжээ.

Баянгол дүүргийн III хорооны харъяат Г гэх 26 настай эмэгтэй “Өндөр цалинтай ажилд өөртөө итгэлтэй залуу охидыг авна” гэсэн зар түгээж ирсэн охидын биеийг үнэлүүлдэг байжээ.

Тэрээр Монголд бус, АНУ-д байрлах насанд хүрэгчдэд зориулсан цахим хуудаст шууд холбогдсон студи нээсэн байна. Тус студидээ ажиллах охидод нууц нэр өгч бүртгэн цахим орчинд веб камер ашиглан гаж үйлдлүүд хийлгэдэг байсан нь тогтоогджээ. Тэдгээр охид өдрийн турш харанхуй, цоожтой өрөөнд дэлгэцийн цаанаас гадаад эрийн элдэв гаж хүсэлтийг биелүүлэн ажилладаг байсан гэнэ. Г нь хууль бус ажиллагаа явуулж зургаан жилийн турш ашиг олсон байна. Тэрээр гэмт үйлдлээ нуухын тулд нэг жилээс илүүгүй хугацаагаар байр түрээслэж охидыг ажиллуулах студиэ байгуулдаг байжээ. Уг хэрэгт цагдаа нар Эрүүгийн хуулийн 123.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. “Өндөр цалинтай ажилд охидыг авна” гэсэн зард хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12