Хотын даргын хөдөө шийдэл

2016-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

-21 дүгээр зууны шийдэл хүрз биш, С.Батболд дарга аа-

Д.ГАЛТ

Египетийн нийслэл Каир хотноо хоёр жилийн өмнө их хэмжээний бороо оржээ. Борооны ус хотынх нь замаар урсаж, ийм зүйл үзээгүй жолооч нар нь яаж явахаа мэдэхгүй түгжирч сүйд болжээ. Халуун орны орон ч гэлээ жилдээ 1-2 удаа бороо шүршээд өнгөрдөг болохоор Египет улсын хот байгуулалтад ус зайлуулах шугам хоолой ерөөс огт байдаггүй аж. Тиймээс л зуун жилд нэг удаа тохиосон их бороонд барьц алдаж сандарчээ. Яг түүнтэй адил үйл явдал Монголд одоо болж байна.

Монголд цас орлоо. Хэд хоногийн өмнөөс цаг уурынхан сэрэмжлүүлээд цас орж хүйтэрнэ гэдгийг угтаа бол тун чиг сайн сануулсан. Нэг хоногийн цасанд хөдөөгийнхөн гэхээсээ илүүтэйгээр Улаанбаатарынхны их зутарч байна. Хамгийн гол асуудал нь юу байна гэхээр хотын замын цас мөсөө арилгаж дийлэхгүй, машинтай мөргөлдөж шүргэлдчих гээд, явган нь унаж бэртээд баларч байна л даа. Гэмтлийн эмнэлэгт бэртэж гэмтсэн хүнээр дүүрч, ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Хотын замын цэвэрлэж байгаа ТҮК-ийн ажилчид хаа сайгүй л цас мөс цэвэрлэж байна. Гэхдээ хүрз, шүүр хоёроос өөр багажгүй тэд хар хүчээрээ хэчнээн сайн ажиллаад ч хүчин мөхөсдөж байна. Мөстөөд хөлдчихсөн хойно нь ТҮК-ийн ажилчдаар заавал хөлдүү зам нүдүүлж зогсохын оронд цас орж байхтай зэрэгцээд замыг цэвэрлэчихдэг машин техниктэй болж  яагаад болохгүй гэж. Ганц хоног байтугай  хэд хоногоор цас ордог өвлийн хотууд асуудлаа хүрзээр биш орчин үеийн техникийн дэвшлээр шийдээд болоод байгаагаас манай хотын дарга нар яагаад сурдаггүй юм бэ.

Улаанбаатар өвлийн хот. Өвөл болдгоороо л болно, өвөл цас ордгоороо л орно. Цаг агаарын мэдээ гэдэг тухайн жилдээ ямар хэмжээний бороо цас орох вэ гэдгийг ихээхэн ойлгомжтой бөгөөд тодорхойгоор урьдчилан гаргадаг болсон шинжлэх ухаан хөгжсөн эрин цагт бид амьдарч байна. Тэгэхэд л зуун жилд нэг удаа их бороо ордог газар шиг ингэж зутарч байна гэдэг бодлогогүй, арчаагүйнх. Тэгээд түүнийгээ хүрз барьж гарч ирээд шийдэж байгаа юм шиг харагдах гэж шоудаж байгаа хотын даргын хөдөө арга технологийн дэвшлийн 21 дүгээр зуунд зүгээр л онигоо.  Ингэж онигооны эзэн болж байхаар цас мөс цэвэрлэдэг техникийн асуудлаа хурдан шийдээч хотын дарга аа.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12