Аатай, уртай Амбалаагийн үдэш

2016-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Үгийг урлаж бас аархаж бичдэг сэт­гүүлч гэвэл Соёлын га­вьяат зүтгэлтэн Дүгэрийн Амбасэлмаа. Сал­барын­хан энэ эрхэм абугайг Амбалаа гэж авгайлна. Тэрээр сэтгүүлзүйн салбарт нэгэн жарныг илүү элээж 85 насны босгон дээр иржээ. Басхүү ажлын гараагаа эхэлсний 70 жилийн тэгш ой давхацсан тэмдэглэлт өдөр өчигдөр тохиов. Ойн цэнгүүд сэтгүүлзүйн салбарынхан, улс төр, урлаг соёлынхон болон гэр бүлийнхэн нь хуран цугласан юм.

“Газар тэнгэр гандаж зудлахын цагт”, “Заг но­гоорох цагт”, “Заг дэл­гэрэх цагт”, “Заг онгох цагт”, “Цагаан далайн догшин хаялга”, “Хөвсгөл нутгийн хатуухан хавар” зэрэг байгаль цаг уур, ган зуд, гамшиг ослын халуун цэгээс хийсэн цуврал бүтээлүүд нь Монголын радио, телевизийн алтан сан хөмрөгт үлджээ. Агаарын хязгааргүй орон зай, зурагтын дэлгэц, цав цагаан цаасан дээр нэрээ үлдээж мөрөө гарган бүтэн жарны туршид Монголын үзэгч сонсогч, уншигчдын оюуныг цэнэглэсээр ирснийг цэнгүүнд ирсэн зочид бардамнаж байлаа.

Д.Амбасэлмаа гуай шиг радио, телевиз, сонинд уран бүтээлээ туурвисан гурвалсан морьтой сэтгүүлч гэж үгүй. Тэрээр 1958 онд Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд хөл тавьсан алтан үеэ дурсч “Би МҮОНРТВ-д 1958 онд орж байлаа. Үндсэндээ бүтэн жарныг туулах гэж байна, энэ сайхан хамт олны дунд. Миний бүх ажил, амьдралын агуулга бол энэ хамт олон. Би өөрийгөө 85 настай гэж мэдрэхгүй байна. Энэ сайхан хамт олны дунд, оросоор бол тэднийхээ ритмд хөл нийлүүлэн алхаж байна. Тэдний алхаа гишгээнд хөл нэгэнт нийлж явдаг болохоор зогсолтгүйгээр хүч тэнхээ сэлбэж байдаг. Одоо ч гэсэн би тэдэнтэйгээ үр хүүхэд шиг хандаж тэднээсээ бие бялдрын болон оюун санааны хүчийг авч байдаг. Сэтгүүлчийн ажил бол үнэхээр сайхан. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд сурсан маань бүх л насны амьдрал, ажлыг олж өгсөн. Монголын үндэсний радио телевизийг эцэг эхээсээ ялгалгүй хандаж, хүндэтгэж, амьдрал ажлаа үргэлжлүүлж байгаадаа баяртай байна. Ийм сайхан цэнгүүн одоо ч надад урт удаан насыг бэлэглэж оюун санаа сэргэлээ. Та нартаа хамгийн сайн сайхныг хүсье” хэмээн ярив.

Монголын үзэгч, сонсогч, уншигч олноо танил болсон энэ эрхэм сэтгүүлчийн яваагүй мөр, очоогүй аймаг сум гэж үгүй. Нийтлэл, бүтээл бүрээрээ олон баатрыг төрүүлж, угийн уран хийгээд баялаг мэдлэг, хичээнгүй хөдөлмөрөөрөө онцгойрч чадсан гавьяатан гэдгийг Соёл урлагийн дээд сургуулийн захирал Э.Сонинтогос онцолсон юм.

Д.Амбасэлмаа гуай уран бүтээлээ туурвихын зэрэгцээ Соёл урлагийн их сургуулийн харьяа Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлзүйн тэнхимийн багшаар 2005 оноос ажиллаж ирээдүй хойчийн сэтгүүлчдийг бэлтгэж эхэлсэн юм. Энэ тухай Э.Сонинтогос захирал “Амбасэлмаа гуай бол Монгол Улсын түүхийн нэг хэсэг. Жирийн малчны хүүхэд яаж олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн агуу сайхан эмэгтэй болохын үлгэр жишээ Амбалаагийн туулж ирсэн амьдрал харуулдаг. Амбалаа өөрөө монгол хүмүүсийн түүхийн нэг хэсэг төдийгүй өөрөө монголчуудын түүхийг бичсэн хүн. Амбалаа бол аз жаргалтай эмэгтэй. Сэтгүүлч гэдэг асар хэцүү, үнэхээрийн нөр их хөдөлмөр дунд таван хүүхэд төрүүлж өсгөсөн. Таван хүүхэд төрүүлж өсгөсөн эмэгтэй энэ хорвоод ирсэн үүргээ биелүүлчихсэн гэсэн үг. Тэгэхэд дээр нь эх орныхоо бүх сумаар хэдэн­тээ тойрсон. Олон арван баатруудыг нийтлэлээрээ төрүүлсэн агуу эмэгтэй. Монголын зохиолчид С.Удвал гуайгаар байнга бахархдаг. Тэгвэл Монголын сэтгүүлзүйн “С.Удвал” бол манай Амбалаа. Амбалаатай дүйцэх сэтгүүлч байхгүй. Чадавх заан гарч ирсэн Монголын нэгэн үеийн сэтгүүлчийн төлөөлөл. Амбасэлмаа гуайн энэ сайхан тэгш дүүрэн ойн өдрүүдийг тохиолдуулан СУИС-ийн хүндэт дэвтэрт нэрийг нь мөнхлөхөөр болсон. Мөн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн сэтгүүлзүйн ангийг Д.Амбасэлмаагийн нэрэмжит танхим болгож бэлэг барихаар төлөвлөөд байна. Амбалаа улс төр бичихгүйгээр яаж од болдгийн жишээг өөрийнхөө амьдралаар харуулсан. Ган зуд, осол аваар, байгалийн аюулт үзэгдэл бүх зүйлд томилолт аваад явж байдаг баатарлаг сэтгүүлч” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12