Орчныхоо цас, мөсийг цэвэрлээгүй ААН-д хариуцлага тооцно

2016-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Нийслэл хотод цас ихээр орсонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг цас цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалсан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас НМХГ-тай хамтран мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон дүүрэг, хороодод ажилладаг 150 гаруй олон нийтийн байцаагчийг хамруулсан зөвлөгөөнийг  зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр ААН байгууллагын цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах чиглэл өглөө.

ААН-үүд орчны 50 метр талбайн цасаа цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох аж. Тухайн ААН үүргээ биелүүлээгүй тохиолдолд олон нийтийн байцаагч нь илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэлийг бүх шатны Засаг дарга болон эрх бүхий улсын байцаагчид зөрчил илрүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор танилцуулж хянуулах үүрэгтэй. Цаашлаад  НЗДТГ-аас олгож буй “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрчилгээ”-г түдгэлзүүлэх, хүчингүй болгох, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоолын 5.2 дахь хэсгийг үндэслэн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд заасны дагуу газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх, цуцлах болон удаа дараа шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх зэргээр ААН байгууллагуудын цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг хэвшүүлэхэд чиглэж байгаа юм. Шуурхай зөвлөгөөнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүүргүүдийн Дэд бүтэц тохижилтын хэлтэс, хороодод ажилладаг олон нийтийн байцаагчид, НЗАА-наас хяналт тавьж ажилладаг ТББ-ууд  оролцов.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12