Хотын удирдлагууд цас цэвэрлэж, ТҮК-ийн ажилчид талархлаа илэрхийлэв

2016-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Нийслэлд их хэмжээний цас орж, сүүлийн жилүүдэд тохиогоогүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгуулллага, хувийн хэвшил, иргэдийг энэ сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгах уриалга гаргасан. Энэ дагуу өчигдөр  хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нараар ахлуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлага, ажилтнууд гудамж талбайн цас цэвэрлэлээ. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хувьд Олимпийн гудамж буюу Гадаад харилцааны яамны уулзвараас Замын цагдаагийн уулзвар хүртэлх хэсгийн явган хүний замын цас мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгасан юм. Энэ хэсэгт НЗДТГ, НИТХ-ын 200 гаруй ажилтан ажилласныг НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр хэллээ. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотод нэг өдрийн дотор орсон цас зарим хэсэгтээ 20 см-т хүрсэн. Энэ байдал хэвийн нөхцөл байдлыг алдагдуулж тохижилт үйлчилгээний компаниуд хүн хүч хүрэлцэхгүй зэрэг хүндрэл учирсан. Тиймээс нийслэлийн төр захиргааны байгууллагууд тодорхой газруудыг хуваарилж аваад цас цэвэрлэж байна. Нийтдээ 10 мянга гаруй хүн цэвэрлэгээнд оролцож байгаа. Мөн энэ өдрүүдэд мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж, нийслэлийн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх газраа цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж байна. Хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас хүн бүр оролцож байж, цэвэр цэмцгэр, аюулгүй, тав тухтай байдлыг бий болгоно гэж үзэж байгаа юм. Цаашдаа ч цас нэмж орох төлөв байгаа учраас хуваарилж авсан гудамж талбайгаа төр захиргааны байгууллагууд дахин цэвэрлэхэд бэлэн байх учиртай” хэмээн онцолж байлаа. 



НИТХ-ын дарга Ц.Сандуй “Мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээллийг харахад сүүлийн 10 гаруй жилд өвлийн улиралд нийслэлд ийм их цас орж байгаагүй юм байна. Энэ байдал нь хальтиргаа гулгаа үүсэх зэргээр хөдөлгөөнд саад учрах, эрсдэл гарч байгаа учраас хотын дарга уриалаад бид өнөөдөр нийслэлийн гудамж талбайн цас, мөсийг цэвэрлэж байна. Бүх аж ахуйн нэгж, иргэдийгээ өөрийн гэр, байгууллагынхаа орчны цасыг цэвэрлээрэй уриалъя” гэсэн юм. Нийслэлийн гудамж талбайд хальтиргаа гулгаа нэмэгдсэнтэй холбоотойгоор хальтирч унаж, бэртэх тохиолдол нэмэгдсэнийг эмч нар хэлж байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж бүрийг үүргээ ухамсарлаж, хотынхоо гудамж талбай, орчны газартаа аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэхийг хотын удирдлагууд уриалж байлаа. Үүнээс гадна Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа зам талбайн үйлчлэгчдийг хотын захиргаанаас халуун хоол, аарцаар дайллаа. Зөвхөн Хот тохижилтын газраас гэхэд Улаанбаатар хотын 16 чиглэлийн 337 км замд 300 гаруй хүн ажиллаж байна. Шөнөөс эхлэн нийслэл хотынхоо гудамж талбайн цас мөсийг цэвэрлэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг тэдэнд нэг өдөр ч гэсэн тус дэм болж, цас цэвэрлэх уриалга гаргасан хотын даргад талархаж байна гэж ТҮК-ийн ажилчид хэлж байв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12