Увс аймгийн 80 орчим хувь цас ихтэй байна

2016-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Увс аймгийн нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Ялангуяа уулархаг нутгаараа цасны зузаан их байгаа бөгөөд Түргэн, Хяргас сумын нутаг 35-40 см, бусад нутгаар 10-аас дээш см зузаан цасан бүрхүүлтэй байна.  Харин Увс аймгийн баруун талын сумд буюу Завхан, Өмнөговь, Өлгий сумын нутгаар цоохор цастай буюу хараараа байна. Увс нуур, Тэс голын сав газар, ялангуяа Тэс, Зүүнговь, Малчин сумын нутгаар шөнөдөө 35-40 хэм, Улаангом, Давст, Сагил сумдад 30-35 хэм, бусад сумдад 25-30 хэмийн хүйтэн байна

“Энэ жилийн хувьд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа ч 12, 1-р саруудад өмнөх жилүүдийн түвшинд хүйтний эрч хэвийн байна. Харин 2, 3-р сард хүйтний эрч 35-40 хэмд хүрнэ. Өвлийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр 12-р сард олон жилийн дунджийн орчим цас орж, хүйтэн байх бол 1, 2-р сардаа олон жилийн дунджаас 1 хэм орчим хүйтэн жил болох төлөвтэй байгаа. Урд өмнө нь болж байгаагүй хүйтэн биш, гэхдээ хүйтэн өвөл болно. Мөн 2, 3-р сардаа цас ахиу орно” хэмээн Увс аймгийн Ус, цаг уур, орчны  шинжилгээний албаны дарга Д.Мөнхбат мэдээлж байна. Тиймээс өвлийн ид хүйтнээс урьтаж нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтоод байгаа нь мал бэлчээрлэхэд хүндрэл учруулж байна. Иймээс малчид цас багатай газар луу нүүдэллэж байгаа аж. Ер нь цас ихтэй, хүндхэн өвөл болохыг мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа анхааруулж байгаа тул малчид, ард иргэд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12