Булган, Сагсай сумдад цас их орж, байдал хүндэрч эхэллээ

2016-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Баян-Өлгий аймгийн Булган, Сагсай сумын нутгаар их хэмжээний цас орсноор малын бэлчээр дарагдан, даваануудын зам хаагдаад байгаа ажээ. Уг асуудлыг аймгийн Онцгой байдлын комисс авч хэлэлцээд, аймгийн Засаг дарга захирамж гарган, Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, холбогдох бүх байгууллагыг шуурхайлан дайчилж эхлээд байгааг тус аймгийн сэтгүүлч мэдээлж байна.  Ялангуяа жил болгон Ховд аймгийн нутагт өвлийн отор хийдэг Булган сумын мал онцгой хорио цээрийн улмаас тийшээ оторлох боломжгүй болсноор тэдний малыг Дэлүүн, Толбо сум руу оруулах арга хэмжээ авч байгаа аж. Мөн аймгийн төвөөс Булган сум, Яринтын боомтод хүрэх Улаагчины даваа хаагдсан тул “Жол” компанийн замчид болон Зэвсэгт хүчний Өлгийд байрласан ангийн дайчид тэнд хүчээ төвлөрүүлж байна. Уг сумын нутгаар орсон цасны хэмжээ 30-100 см хүрсэн тул жирэмсэн эхчүүдийг аймгийн төвд ирүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.

Сагсай сумын нутаг мөн адил их цасанд дарагдсан тул онцгой байдлын алба, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн байгууллагаас тусламж хүргүүлээд эхэлсэн байна. Гамшигтай эдгээр сумдын аюулгүйн нөөцөд боломжийн өвс тэжээл байгаа, байдал хэцүүдвэл Засгийн газрын зөвшөөрлөөр гаргахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12