Улсын Онцгой комиссынхон Хэнтий аймгийн зарим сумдад ажиллав

2016-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллах үеэрээ цас ахиу орсон өвөлжилт хүндэрч болзошгүй зарим сумдад очиж ажиллажээ. Ажлын хэсгийнхэн эхлээд Бэрх тосгоны өвөлжилтийн бэлтгэл байдал, сумын нөөцийн сан болон тосгонд шинээр баригдаж буй Онцгой байдлын шинэ байртай танилцсан байна. Тус тосгонд тулгамдаж буй гол асуудал нь дулааны шугам сүлжээ.  Ил байрладаг учраас өвлийн хүйтэнд хөлдөх аюул ойрхон байна Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авахыг хүслээ. Үүний дараа ажлын хэсгийнхэн Батноров суманд зочилж, сумын Засаг дарга, сумын Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, эрсдлийн үнэлгээ болон гамшгаас хамгаалах төлөвлөгөө гаргахыг үүрэг болголоо. Тус сумын нутагт анхны цас өнгөрсөн сарын 16-наас эхлэн орж, түүнээс хойш их бага хэмжээгээр 14 удаа тунадас орсны улмаас газар нутгийн 90 хувьд нь цасан бүрхүүл тогтож, тал газраа 17-25 см, уулын энгэр гуу жалгаараа 30-60 см хүрч мал бэлчих боломжгүй болжээ. Сумын онцгой комисс аравдугаар сарын байдлаар сэрэмжлүүлэх мэдээг нийт 1270 хүний утсанд илгээсэн байна. Батноров сумын долоон багт 800 гаруй малчин өрхийн 395700 толгой мал өвөлжиж байна гэдгийг Хэнтий аймгийн сэтгүүлч Д.Одонтунгалаг мэдээлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

56 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

5 цаг 2 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

5 цаг 2 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

5 цаг 2 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

17 цаг 23 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

20 цаг 48 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

20 цаг 53 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин