“Монгол хурандаа” уншигчдад хүрлээ

2016-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

“Монгол хурандаа” зургаан боть номын нээлт “Интер ном” номын дэлгүүрт боллоо. Хурандаа цолтой эрхэм хүмүүс улс эх орондоо юу хийж бүтээсэн, ямар албан тушаал хашиж байсныг энэ номд оруулжээ. Зургаан боть номонд 300 гаруй хурандаагийн дурсамж ярилцлага, нийтлэл орсон. Цаашид ч энэ боть үргэлжилнэ хэмээн тус номын редактор, “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, Удирдах зөвлөлийн дарга Ч.Баатар энэ үеэр хэлж байсан. Мөн тэрээр хурандаа цол Монголын мөрдэс зүүсэн, цэрэгжсэн байгууллага байгаа тохиолдолд энэ ном магадгүй 100 жил ч үргэлжлэн гарах магадлалтай гэлээ.

“Монгол хурандаа” гэж нэрлэсэн нь Монголын олон хурандаагийн санаа сэтгэлийг нэгтгэж, хийж бүтээснийг нь алдаршуулах зорилгоор “Монгол хурандаа” нийгэмлэг байгуулсан. Энэ номд Монголын бүх салбарын хурандаа хамрагдана. Одоо долдугаар ботийнхоо материалыг цуглуулж байгаа. Долдугаар ботид 100 гаруй хүн саналаа ирүүлсэн. Үүнээс шүүж байгаад шаардлага хангасан материалыг энэ ботидоо оруулна. Нэг ботид 30-35 хурандаагийн дурсамж, хөрөг, нийтлэл орсон аж.

Цуврал номд “Монгол хурандаа” нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүд бүгд ажилладаг. Ном гарах гэж байгаа боть бүхэн дээр редакторын зөвлөлийг байгуулж ирсэн материалыг нэг бүрчлэн шүүгээд хэвлүүлэхэд бэлэн болгодог ажээ. 1936 онд анх хурандаа цол бий болсон. Нэгдүгээр ботид 1936 онд анхны хурандаа болсон хүмүүсийг, хоёр дахид алдар гавьяатай, улсын болон хөдөлмөрийн баатар, төрөөс гавьяа шагнал авсан, эрдэмтэн, докторууд, дахь номд хурандаа цолыг авсан он дараалал, улс эх орондоо хийж бүтээсэн их зүйлтэй хүмүүсийг оруулж байгаа гэсэн юм.    

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12