"Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн үүдээ нээлээ

2016-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн нэрт зохиолч, орчуулагч, төр нийгэм, улс төрийн болон соёлын зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан “Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд нээжээ. Ойн хүрээнд түүний амьдрал үйл хэрэг, уран бүтээлийг ард иргэд, хойч үеийн залуустаа таниулах олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь тус үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд Д.Нацагдоржийн олонд танигдсан “Миний нутаг”, “Үзэгдээгүй юм” зэрэг зохиолын гар бичмэл, “Капитал”, “Алтан цох” зохиолын орчуулга, Д.Нацагдоржийн хэрэглэж байсан “Орос-Монгол хэлний нэр томъёоны тайлбар толь”, ховор нандин гэрэл зураг, их зохиолчийг мөнхжүүлсэн 
150 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэсэн байна.

Их зохиолч Д.Нацагдорж авьяаслаг зохиолч төдийгүй өрнө, дорно зүгийн гадаадын хэд хэдэн хэлийг төгс сайн эзэмшсэн, үндэснийхээ түүх соёлын талаар мэдлэг өндөртэй хүн байлаа. Эх орныхоо түүх, соёл судлалын ажлыг удирдаж байхдаа Монголын археологийн дурсгалуудыг бүртгэж, карт бичиж тэмдэглэх ажлыг санаачлан эхлүүлж, улсын музейг шинэ үзмэрээр хэрхэн баяжуулах талаар өөрийн мэдлэг боловсролоо зориулж явжээ. Мөн тэрээр МХЗЭ-ийн Төв Хорооны хэвлэл “Залуучуудын үнэн” сонинд зохиол бүтээлээ “Үзэг” хэмээх нууц нэрээр болон өөрийнхөө жинхэнэ нэрээр хэвлүүлж, латин үсгийн дүрмийг санаачлан зохиож, гадаадад захиалах бичгийн машины үсгийн хэлбэр маягийн талаар санал боловсруулж, Монгол хүний хурууны даралт, бичиж зохих онцлогийг судалж, түүний үсгийн тэмдэгт хэрхэн ямар байдалтай байхыг зохион судалж гаргасан анхны зохион бүтээгчдийн нэг байв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12