Хүйтнээс шалтгаалан ханиад, томуугаас сэргийлэх зөвлөмж хүргүүллээ

2016-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Хүйтний эрч чангарч, улсын хэмжээнд томуугийн вирусын шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. ЭМЯ-ны мэдээллээс үзэхэд, томуу болон томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 93.1 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа гэдгийг эмч нар хэлж байна. Иймд БСШУСЯ-наас томуугийн дэгдэлттэй холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдэд дараах арга хэмжээг шуурхай, цаг алдалгүй авч хэрэгжүүлэх чиглэл өглөө. Үүнд:

1.Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн үдийн цай болон дотуур байранд амьдарч буй суралцагчдад үйлчилж буй хоолны илчлэг, шим тэжээллэг байдал, чанарт байнгын хяналт тавьж, халуун аарц, сүү, байгалийн жимсгэнийн шүүс уулгаж байх

2.Суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт ханиад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, сургалт зохион байгуулах, ЭМЯ-наас зөвлөмжилсөн “Цэгэн иллэг”-ийг зааврын дагуу заавал хийж сургах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх

3.Өвлийн улиралд хүүхдийг даарч хөрөхөөс сэргийлэн дулаан хувцас, малгай, бээлийг заавал хэрэглүүлж хэвшүүлэх талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, хамтран ажиллах

4.Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн үзлэгийг тогтмолжуулж, өвчилсөн тохиолдолд эмчээс өгсөн зааврын дагуу эмчлүүлж байх талаар эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөх

5.Цэцэрлэг, ЕБС-ийн гадна талбайд хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэх, хүүхдийг сургуулийн орчинд ахуйн болон зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс сэргийлэхэд чиглэсэн бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлэх

6.Бага ангийн сурагчдыг хичээл тарсны дараа эцэг эх, асран хамгаалагч нарт нь заавал хүлээлгэн өгч байх

7.Цэцэрлэг, сургууль, дотуур байрын анги танхим, өрөө тасалгааны дулааныг хянаж, халаалт, түлээ нүүрсний татан авалт, нөөцөд анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах зэрэг чиглэл өгчээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12