Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээн маргааш эхэлнэ

2016-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Иймд шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа болон ирэх бямба гаригт эхлэх Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар УИХ-ын Тамгын газраас мэдээлэл өглөө.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны есдүгээр сарын 02-ны өдөр 14 тоот захирамж гаргаж, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор ахлуулан байгуулсан. Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулжээ. Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч П.Цэрэн “Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комисс, Ажлын хэсгээс ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталсан байна.

Үндсэн хуулийг батлахад оролцсон гишүүдийг сурталчилна:

Иргэд олон нийтэд зориулан Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг таниулах талаар өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулж, Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ-ын депутатуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгүүлэх, нэвтрүүлэг бэлтгэж түгээх ажлын хуваарь гарган ажиллаж байна.

Гэрэл зургийн цомог гаргана:

АИХ-аас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тогтоол, захирамж болон илтгэлүүдээр баримт бичгийн эмхэтгэл, “БНМАУ-ын АИХ ба Үндсэн хууль” гэсэн гэрэл зургийн цомог хэвлүүлэхээр бэлтгэж байна. Үндсэн хуулийг батлахдаа АИХ 63 өдөр хуралдсан байдаг. Тэдгээр өдрүүдийн тэмдэглэлээр цахим эх бэлтгэж байна. Одоогийн байдлаар 11400 хуудас материалыг цахим хэлбэрт оруулан эмхэтгэх ажил хийгээд байгаа. Мөн ойн арга хэмжээний хүрээнд Олон улсын Үндсэн хуулийн байгууллагад элсэн орох бэлтгэл ажлыг хангаж байна.

Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна:

Ирэх сарын 20-нд “Үндсэн хууль 25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийхээр бэлтгэл, зохион байгуулалтыг хангажээ.

Шатрын тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ:

Үндсэн хуулийн өдрөөр Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн уламжлалт тэмцээнийг УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор гурван үе шаттай зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангалаа. Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр “УИХ-ын дарга М.Энхболд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдол өгдөг, оюуны энэ спортыг дэмждэг, өөрөө сонирхдог, тоглодог хүн. УИХ-ын дарга энэ тэмцээнийг ивээлдээ авч, зохион байгуулж байгаад Шатрын холбооны өмнөөс болон мэргэжлийн шатар тоглогчид, өсвөрийн шатар тоглогчид, бүх сонирхогчдын нэрийн өмнөөс талархаж буйгаа уламжлахад таатай байна" гэв.

Энэ жилийн тэмцээн сум дүүрэг, аймаг нийслэл, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай болох аж.

-Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-нд,

-Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 10-11-нд,

-Шигшээ буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны нэгдүгээр сарын 07-08-нд болно.

Шигшээ тэмцээн Төрийн ордонд болох бөгөөд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчинд спортын дэд мастер цол олгох аж.

"Энэхүү тэмцээнд оролцогчдын тоо жил бүр хүрээгээ тэлсээр 2015 онд л гэхэд 5000 орчим хүнийг хамарсан. Энэ жилиийн тэмцээнийг дэлхийн 180 оронд онлайнаар шууд дамжуулна” гэж Б.Наранбаатар хэлэв.

Үндэсний бөхийн барилдаан:

Үндэсний бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран 2017 оны нэгдүгээр сарын 13-нд Бөхийн өргөөнд зохион байгуулна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12