Цочир хүйтэрвэл сургууль, цэцэрлэг амрах уу?

2016-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр энэ сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн буюу хасах 40-47 хэмийн хүйтэн болох төлөв гарсан. Энэхүү цочир хүйтний үеэр ЕБС, цэцэрлэгийг түр хугацаагаар амраах эсэх талаар иргэдийн санал олон нийтийн сүлжээгээр гараад байна.Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Х.Өнөржаргалаас тодруулахад, "Улсын онцгой комиссоос шийдвэр гарсан тохиолдолд сурагчдын амралтад зохицуулалт хийнэ. Түүнээс биш цаг агаарын мэдээнд үндэслэж урьдчилан шийдвэр гаргах боломжгүй байна. БСШУСЯ, ОБЕГ болон ЭМЯ-наас цаг агаарын онцгой нөхцөл байдал болон халдварт өвчин бусад тохиолдлын үед шийдвэр гарвал тухай бүрт нь зохицуулалт хийж ажиллана” гэв. Тус яамнаас өнөөдөр орон нутгийн Боловсрол, соёлын газрын дарга нарт цаг агаарын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллийг цаг тухайд нь авч, шуурхай зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах албан тоот хүргүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12