Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулав

2016-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны арвандүгээр сарын 17-ны шөнө Архангай, Булган, Төв, Хэнтий аймгийн өмнөд, Завхан аймгийн зүүн, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд хэсгээр, 18-ны өдөр Архангай, аймгийн зүүн, Булган, Сүхбаатар аймгийн өмнөд, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг иргэд, малчид, тээвэрчид, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох;

Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.

Хэрэв төв, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай байгаа бол Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн 325726, 265726, 62263009 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө авах ёстой юм байна.Мөн Авто тээврийн үндэсний төвөөс эдгээр өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэдийг өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12