Далай лам X богдыг тодруулах уу?

2016-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЧИР

Далай лам өнөөдөр Монголд заларна. Ирээд X Богдыг тодруулах гэж байна хэмээн Монголын Бурхан шашны шинэ төвийнхөн  мэдээлжээ. Үнэнийг хэлэхэд, энэ мэдээлэл дөнгөж өчигдөр яригдсан юм биш. XIV Далай ламыг залж авчраад X Богдыг тодруулуулах томоохон операц зохион байгуулагдах гэж байгаа тухай улс төрийн хүрээнийхэн дунд шивэр авир ярьсаар удаж байгаа. Хамгийн хачирхалтай нь X Богд маань нэр нөлөө бүхий улстөрчдийн хэн нэгний хүүхэд байж таарах гээд байгаа юм. IX Богд Жавзандамба хутагт 2012 онд жанч халснаас хойш л ийм өрсөлдөөн далд явагдсаар өнөөдөр 2-3 улстөрчийн хүүхэд тунаж үлдээд байх шиг байна. XIV Далай ламыг залсан нь ийм л учиртай. Харин хэн ялж хүүхдээ Богд гэгээнээр тодруулах нь өнөө маргаашгүй тодорхой болж магадгүй. Гэвч энд нэг зүйлийг сануулах нь зүйн хэрэг болов уу. Нийтлэлч Б.Цэнддоогийн Хойд насны бизнес хэмээх түүхэн баримтад түшиглэ­сэн нэгэн жижгэвтэр бичвэр байна. Түүнд өгүүлснээр Анхдугаар Богд нь Түшээт ханы гэрт төрснөөс хойш Монголын хан, ноёд өөр өөрийн хувийн Богдтой байхыг сонирхох болов. Шашны тэргүүнээс эхлээд дээд зин­дааны хутагтын дүрийг тодруулах ли­цен­зийг Далай лам, Банчин эрдэнэ, Жавзан­дамба хутагт нар эзэмшинэ. Тэдэнд ихээ­хэн хэм­жээний бэ­лэг сэлт, өр­гөл барих за­маар тал олж өөрсдийн хөв­гүү­дэд аль нэг гэгээн хутаг­тын хувилгаан гэсэн тодор­хой­лолт гаргуулна гэжээ.

Явсаар энэ байдал нь жалгын нэг тарсан олон арван шашны удирдагчтай орон болох чиг рүү хөтөлсөн. Тиймээс Чин гүрний хаан 1762 онд зарлиг гаргаж феодалын гэр бүлээс хутагт тодруулахыг хоригложээ. Улмаар 1789 онд Гадаад Монголын Төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт “...Жич олон Монгол хан, бэйл, бэйс, гүн, засаг, тайж нарын хөвгүүд, ач нарын дотроос хувилгаан залахыг нийтээр цааз­лаг­тун. ... урьд огт хувилгаан гарсан удаагүй аар саар лам нарын бие нөхцсөн хойно хувилгаан эрж залахыг болиулагтун” хэмээн журамласан байдаг байна.  Тэр үед Халхын Сайн ноён хан Эрдэнэбандид хутагтыг жанч халсны дараа шанзав Наваандашаас Далай лам, Ламу чойжин нарт гуйж, түүнд 50 лан мөнгө, нэг торго өгч, Түшээт хан Цэрэндоржийн ба гүн Эрэнчиндорж нарын хөвгүүний аль нэгийг хувилгаан болгохыг гуйсанд Цэрэндоржийн хөвгүүн мөн гэсэн нь илрээд шийтгүүлж байжээ. Харин өнөөдөр яригдаж буй энэ мэдээлэл үнэн байгаад нэр бүхий улстөрчид хүүхдээ X Богд болохоор зүтгэж байгаа нь тэртээ XVIII зууны үйлдэл өнөөдөр давтагдаж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр үйлдэл гэхээсээ сэтгэлгээний “уламжлал” энд илэрч байна гэвэл зохино.

Харин Гандантэгчин­лэн хийдийн Тамгын газ­раас өчигдөр “Далай багш 1979 оноос хойш найман удаа заларч, мон­голчуудын хүсэл гэгээр­лийг номын рашаанаар хангаж ирсэн. Энэ бол улс төрөөс ангид цэвэр номын айлчлал. Номын айлчлалын хүрээнд Монголын сүсэгтэн олонд зориулж, нэн ховордсон номыг айлдана. “Богд ламын авшиг”, “Шар Жигжид бурханы насны авшиг” гэсэн номнуудыг айлдана. Мөн эрдэмтэн судлаачид болон оюутан залуустай уулзалт хийнэ” гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12