Аваад ирсэн 49 хувь, алдах гэж байгаа 51 хувийн аль нь чухал вэ?

2016-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ё.БАТ-ЭРДЭНЭ

С.Баярыг ерөнхий сайд байх үед Эрдэнэт үйлдвэрийн Монголын төрийн эзэмшдэг 51 хувийг нэгэн бизнесмэний гадны банкаас авсан зээлийн барьцаанд тавьсан байдаг. Тодруулбал “Жаст” групын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая амдолларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажсан уг батлан даалтын асуудал олон улсын арбитрын шүүхээр таван удаа ороод байна. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 51 сая амдолларыг Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын төрөөс төлөх шаардлагатай гэсэн шийдвэр гаргаад байгаа юм.

Гэтэл манай улстөрчид Оросын талаас худалдан авсан 49 хувийг шалгаж, хардаж, нийгэмчлэх тухай ярьсаар байна. Лондонгийн арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж төрөөс 51 сая амдоллар төлөх эсэх асуудлыг анхаарч хөндөх нэг ч хүн алга. Нэгэнт олон улсын шүүхийн шүийдвэр эцэслэн гарсан л бол төлбөрийг барагдуулах нь гарцаагүй. Валютын ханш өсөж, эдийн засаг хүндэрсэн энэ үед “май” гээд сарвайчих бяд Засгийн газарт минь байгаа билүү. Эрдэнэтийг дур мэдэн банканд барьцаалсан эрх мэдэлтнүүд, мөнгө зээлээд эргэн төлөлт хийгээгүй Ш.Батхүү нарт хэн хариуцлага тооцох вэ. Ард түмний өмнөөс ярьдаг эх оронч гишүүд минь олоод ирсэн хувийг биш, алдах гэж байгаа асуудалдаа анхаарлаа хандуулмаар байна шүү.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12