Д.Баттулга: Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар нь хүргэж өгнө

2016-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Монгол шуудан” ХК  жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээ эхлүүлжээ. Энэ талаар тус компанийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Д.Баттулгаас тодрууллаа.

-Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар нь хүргэх үйлчилгээ хэзээнээс эхлэх вэ?

-“Монгол шуудан” компани ЦЕГ-ын Лицензийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гарсан даруйд нь хэрэглэгчийн хүссэн хаягаар хүргэх үйлчилгээ 2016 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, үнэмлэхээ хаяж, гээсэн, үрэгдүүлсэн, хугацаа дууссан үнэмлэхээ дахиж  авахаар захиалсан иргэдийн үнэмлэхийг манай компаниар дам­жуулан хүссэн хаягаараа хүргүүлэх бо­ломжтой гэсэн үг. Хаягаар хүргүүлэхийн тулд Лицензийн төвд үнэмлэхээ захиалах үедээ шуу­дангаар хүргүүлэх захиалгын хуудас бөглөөд хаягийн мэдээллээ өгсөн тохиолдолд тэр хаягийн дагуу хүргэлт хийгдэнэ. Мөн 2016 оны арванэгдүгээр сарын 1-нээс өмнө  үнэмлэхээ авахаар Лицензийн төвд захиалга өгсөн иргэд ч энэ үйлчилгээг авах боломжтой юм. Шуудангаар хүргүүлэх захиалга өгөөгүй хэдий ч шуудангаар хүргүүлэх сонирхолтой байгаа иргэд  “Монгол шуудан” ХК-ны аль ч салбараар дамжуулан захиалах боломжтой ба 70078940 утсаар болон mongolpost.mn гэсэн сайтаар дамжуулан хандах боломжтой.

-Лицензийн төвд хэвлэлтээс гарсан хэчнээн үнэмлэх байна вэ. Иргэд үнэмлэхээ цаг тухайд нь очиж авахгүй байгаа шалтгаан нь юу вэ?

- Лицензийн төвд  жолооны 20 орчим мянган үнэмлэх “эзнээ хүлээж” байна. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс шар үнэмлэхтэй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Одоо бол хуучин үнэмлэхээрээ зорчиж болж буй учраас хүмүүс захиалсан үнэмлэхээ авах гэж яарахгүй байх шиг байна. Жолооны үнэмлэхээ захиалахдаа шуудангийн захиалгын хуудас гэснийг бөглөснөөр гэрийн хаягаараа хүлээн авна. Энэ нь замын түгжрэл, байгууллагын дараалал, уур бухимдалгүйгээр асуудлыг шийдэх боломж юм.

-Захиалга өгснөөс хэр хугацаанд үнэмлэхийг хүргэж өгөх вэ. Орон нутагт хүргэж өгөх үү?

-Орон нутагт хүргэж өгнө. Мөн Ли­цензийн төвөөс олон улсын үнэмлэх хэв­лэ­­дэг болсонтой хол­боо­тойгоор гадны аль ч улс оронд хүргүүлэх боломжийг олгож байна.  Шуудангийн хүргэлтийн хугацааны хувьд шууданд хүлээн авсанаас хойш Улаанбаатар хот дотроо  24 цаг, орон нутагт ажлын тав хоногт багтан хүргэх ёстой. Нэг үнэмлэхийг 2500 төгрөгөөр хүргэх юм.

-Жолооны үнэмлэхээс  өөр ямар үйлчилгээг гэрийн хаягаар хүргэх боломжтой вэ?

-Манай компани шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийг хүлээдэг байгууллага.  Энэ үүргийнхээ хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад шуудангийн үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд Төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээг гарсан даруйд нь хүссэн хаягаараа хүргүүлэн авах боломжийг олгож байна.

Жишээ нь: Иргэдийн дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг гадаад паспорт, хуулийн этгээдийн гэрчилгээ, бүх төрлийн лавлагаа, мэдээллийг гэрийн хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээ эхэлсэн байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12