Т.Булган: Ногоон хөгжлийн бодлогод иргэдийн оролцоо чухал байна

2016-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булгантай ярилцлаа.

-Танай яамнаас байгаль орчны сарын аян зохион байгуулж байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Бид энэ сарын 24,25-нд УИХ-ын эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, Сангийн яамтай хамтран “Тогтвортой хөгжилд хүрэх зам” чуулган зохион байгуулах гэж байна.  Энэ чуулганыг угтан сарын аянг зарлалаа. Манай яам ногоон хөгжлийн төлөө хамтран ажилладаг Эдийн засгийн түншлэл,  Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Монголын банкны  холбоо, БСШУСЯ зэрэг газрууд сарын аянд маань нэгдээд байна.

-Аяны зорилго, чиглэл, үр дүнгийн тухай тодруулахгүй юу?

-Ногоон хөгжлийг эхлээд бид өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй юм байна. Тиймээс энэ удаа олон нийт рүү хандахаас илүү хамтран ажилладаг байгууллагууд, оюутан залуус, эко сургуулийн хүүхдүүдийг уриалж оролцохоор болсон.  Дэлхийн даац хэтэрлээ.  Хүн төрөлхтөнд амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлага зайлшгүй тулгарч байна.  Энэхүү уриалгыг  салбарын хүмүүс өөрсдөөсөө эхэлж манлайлан оролцох нь зүйтэй юм. Ногоон хөгжлийн бодлого их энгийн зүйлээс эхэлж байдаг. Эрчим хүчээ хэмнэж лед гэрэл ашиглах. Мөн манай яам аяны хүрээнд хаягдал цаасаа цуглуулан, бүтээгдэхүүн болгож боловсруулдаг аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж байна. Бас нэг зүйл нь Монголын банкны холбоо, Ариг банк, Улаанзагалмайн нийгэмлэг хамтран “Дэм дэмэндээ” хөтөлбөрийг өрнүүлж байна. Өөрт хэрэглэдэггүй хувцас, ном, тоглоом, цахилгаан хэрэгслээ цуглуулж, Улаанзагалмайн нийгэмлэгт өгөх тэд цугларсан бүтээгдэхүүнүүдийг орлого багатай иргэдэд хүргэхээр ажиллаж байна.

-“Дэм дэмэндээ” хөтөлбөр нь байгаль орчны хөгжилтэй хэрхэн уялдаж байна вэ?

-Энэ нь гурван агаарын зарчим юм.  Хүн хэрэгцээнийхээ хэрээр бүтээгдэхүүн авч, илүү гарснаа эргүүлж ашиглах хэрэгтэй. Хог хаягдлыг бууруулахын тулд эргүүлэн ашиглах, дахин боловсруулах гэсэн гурван агаарын зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал байна. Тиймээс “Дэм дэмэндээ” хөтөлбөр маань ногоон хөгжилд тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаа.  Мөн бид автобустай эко аяллыг зохион байгуулж байгаа.  Манай  яамны ажилчдаас гадна эко сургуулийн хүүхдүүд ногоон бизнес эрхэлж байгаа компаниудтай танилцаж байна. ISO14000 байгаль орчны стандартуудыг хэрэгжүүлсэн байгууллагууд Монголд цөөнгүй бий.  Тэдний байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нүдээр үзэх боломжийг автобустай аялал маань олгож байна.

-Аяны хөтөлбөрийг харж байхад “ногоон элч” санаачилга багтсан байна.  Энэ ямар учиртай вэ?

-Энэ хөтөлбөрт их сургуулийн оюутнууд хамрагдаж байна. Мөн гадаадад сургууль төгсөгчдийн холбоодтой хамтран ажиллахаар болсон. Гадаадад сурч төгссөн оюутнууд маань тухайн улсад ямар ногоон хэрэглээ байсан алийг нь их орондоо хэрэгжүүлж болох вэ гэдэг талаар туршлага хуваалцах юм. 

-Аянд хог хаягдлыг багасгах талаар нэлээд ажил багтсан байна.  Бидэнд яг одоо тулгамдаж буй асуудал бол агаарын бохирдол юм. Энэ талаар ямар хөтөлбөр хэрэгжиж байна вэ?

-Өвөл бид агаарын бохирдлын асуудлыг их ярьдаг. 2016 оны өвөл  өмнөхөөсөө хүйтэн болсон. 2017 он ч түүнээс дутахааргүй хүйтэн болох талаар ярьж байна. Тэр хэмжээгээр агаарын бохирдол ихэсдэг. Өнгөрсөн сарын судалгааг харахад өмнөх оны мөн үеийнхээс агаарын бохирдол нэмэгдсэн байна. Энэ асуудалд төр засаг, төсөл хөтөлбөрүүдийн зүгээс анхаарал хандуулж ажилладаг.  Гэсэн ч иргэдийн сэтгэл дутаж байгаа нь харагддаг.   Бид нэг л дэлхийд амьдарч байгаа шүү дээ. Тиймээс энэ асуудалд иргэдийн оролцоо хандлагыг өөрчлөх нь чухал юм. Тухайлбал  2011-2016 онд Улаанбаатар хотын гэр хорооллыг бид маш хөнгөлөлттэй үнээр утаагүй зуухаар хангасан. 300-400 мянган төгрөгийн зуухыг 20-50 мянган төгрөгөөр өгсөн.  Гэтэл одоо түүний 50 гаруйхан хувийг ашиглаж байна.  Бусад нь аваад зарж үрээд, хөдөө гадаа шилжүүлчихсэн байна.  Тэгэхээр энэ хөтөлбөрүүд үр дүргүй болж, бид агаарын бохирдолтойгоо зууралдаад байгаа юм. Тиймээс бид иргэдтэйгээ хамтран ажиллах шаардлагатай байна.

-“Тогтвортой хөгжилд хүрэх зам” чуулганыг угтаж сарын аянаа зохион байгуулж байгаа гэлээ. Чуулганаар ямар шийдэлд хүрэх бол?

-Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий асамблейн хурлаар Дэлхий нийтээрээ 2030 он хүртэл хөгжих Тогтвортой хөгжил 20,30 гэсэн хөтөлбөрийг баталсан.  Мөн тухайн онд манай УИХ-аар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгийг батлан гаргасан.  Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрт нэгдсэн. Энэхүү дэлхийн нийтийн хэлэлцээрүүдээ бид хэрхэн хэрэгжүүлж үргэлжлүүлэх талаар хэлэлцэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12