Инженер техникийн ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлага

2016-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

СЭЗИС-ийн магистрант Э.БАТЦЭЦЭГ

Үүрэн холбооны салбарын сүлжээний чанар, төлбөр тооцооны системийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, гэмтэл сааталгүй хэвийн байлгах нь инженер техникийн ажилтнуудын гол үүрэг юм. Харилцаа холбооны инженерүүд сүлжээний болон теле-харилцаа холбооны технологийн өндөр мэдлэгтэй, онцгой найдвартай болон өндөр хамгаалалттай сүлжээг байгуулах чадвартай, тооцоолох, загварчлах, сүлжээний гэмтлийг илрүүлж улмаар хурдан хугацаанд арилгаж чаддаг байх шаардлагатай бол мэдээллийн технологийн инженерүүд нь системийн нууцлал, хамгаалал, мэдээллийн аюулгүй байдал, бүртгэл, автоматжуулалт, төлбөр тооцооны систем зэргийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажилладаг. Эдгээр ажлын байр нь байгууллагынхаа бизнесийн зорилгодоо хүрэхэд гол цөм болсон албан тушаал буюу компанийн стратегитай шууд холбогддог түлхүүр албан тушаал юм. Түлхүүр албан тушаалтнуудыг аль болох тогтвортой ажиллуулах нь компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, аюулгүй оршин тогтнох, өрсөлдөх давуу талаа хадгалан үлдэж зах зээлд оршин тогтнох байр суурь батжихад нөлөөтэй. Эдгээр ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлага болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн судалгаа хангалттай түвшинд хийгдээгүй байгаагаас хамаарч энэхүү судалгааг онолын үндэслэлтэй хийх зайлшгүй шаардлага гарч байна.

Үүрэн холбооны салбарын инженер техникийн ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлага, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судлах үндэслэлийг дараах шалтгаантай гэж үзэж болно.

1. Үүрэн холбооны компаниуд найдвартай, хэвийн ажиллагаатай сүлжээгээр хэрэглэгчдийг хангах шаардлагатай

2. Нийт 3 сая 100 мянга гаруй хэрэглэгчийн хувийн мэдээлэл, төлбөр тооцооны систем хэвийн, өндөр нууцлалтай, үнэн зөв, түргэн шуурхай ажиллах ёстой.

Энэхүү судалгааны ажлаараа дараах зорилтуудыг тавьж ажилласан.

 

Зорилтууд:

·Байгууллагадаа үнэнч байх хандлага, карьер өсөлт, ажлын байрны стресс, ажил амьдралын тэнцвэрийн талаар онол арга зүйн судалгаа хийж судалгааны дизайн боловсруулах

·Үүрэн холбооны салбарын инженер техникийн ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлага болонкарьер өсөлт, ажлын байрны стресс, ажил амьдралын тэнцвэрийн одоогийн байдал, хамааралыг тодорхойлох

·Цаашид байгууллагадаа үнэнч байх хандлагыг сайжруулах арга зам, санал зөвлөмж боловсруулах

Байгууллагадаа үнэнч байх хандлага (Organization commitment)гэсэн ойлголт нь анх 1970-аад оны үеэс тодорхойлогдож, түүний төрөл, хэлбэрүүд томъёологдон эрчимтэй судлагджээ.

Олон эрдэмтдийн тодорхойлолтуудад нийтлэг нэгэн санаа байгаа нь энэхүү хандлагыг сэтгэл зүйтэй холбон тайлбарласан байна. Судалгааны ажилд ашигласан судлаач Meyer, Allen нарын “Гурван бүрэлдэхүүнт загвар” нь мөн ийнхүү тайлбарлагддаг.Гурван бүрэлдэхүүнт загвараар бол байгууллагадаа үнэнч байх хандлага нь Сэтгэл хөдлөлийн үнэнч байдал,Тасралтгүй үнэнч байдал, Энгийн үнэнч байдал гэсэн гурван бүрдэл хэсэгтэй.

Сэтгэл хөдлөлийн үнэнч байдал - Байгууллагадаа ажиллах чин үнэнч хүсэл эрмэлзлийн дор үнэнч байх

Тасралтгүй үнэнч байдал - Байгууллагаас гарвал ямар эрсдэл учрахыг ухамсарласны үндсэн дээр үнэнч байх

Энгийн үнэнч байдал - Ажилдаа үлдэх нь үүрэг хариуцлага бөгөөд ёс зүйн хувьд зөв гэх үзэл бүхий үнэнч байдал

Байгууллагадаа үнэнч байх хандлагад ажлын ханамж, ажлын туршлага, нас, ажлын байрны стресс, ажил амьдралын баталгаа, ажил амьдралын тэнцвэр, хүйс зэрэг олон хүчин зүйл хэрхэн хамаарч байгааг судалсан гадаад, дотоодын судалгааны ажлууд бий. Хэрвээ ажилтнууд өөрсдийгөө өсч хөгжихгүй байна гэдгээ мэдрээд ирвэл тэдэнд ажлаасаа гарах, шинэ ажил хайх бодол төрдөг. Ажилтан ажиллах ёстой хэдий ч тухайн ажил нь тэр ажилтны сонирхлыг төрүүлсэн, хүч чадлыг сорьсон, ач холбогдолтой ажил байж тухайн ажилтан үүндээ сэтгэл хангалуун байдаг байна. Ажлын байрны стресс гэдэг нь орчны, хувийн, байгууллагын хүчин зүйлүүдээр үүсдэг ба нь ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцад ажлын орчин, ачаалал, ажлын хуваарь, хамт олны уур амьсгал зэргээс шалтгаалж сэтгэл зүйн болон бие махбодид үүссэн дарамт, түүнийг даван туулах, дасан зохицох гэсэн хариу үйлдэл юм. Ажил төрлөөс болсон стрессийн ихэнх нь эрүүл мэнд ба хувийн амьдралд, мэргэжлийн ур чадварт сөрөг үр дагавар үзүүлдэг. Ажил амьдралын тэнцвэр нь ажил дээрх дүр, гэр бүл дэх дүр хоёуланд нь тэнцүү сэтгэл ханамжтай байгаагаар тодорхойлогддог ба аль нэгнийг орхигдуулж сэтгэл хангалуун биш болж эхэлвэл тэнцвэр алдагдаж зөрчил үүсч эхэлдэг. Эдгээр зөрчил явсаар ажилтнуудын сэтгэл ханамж буурах, ажлын халаа сэлгээ, таслалт ихсэх, гүйцэтгэл буурах, ажлын стресс бий болох, улмаар байгууллагаа орхих бодолтой болж эхэлдэг байна. Энэхүү судалгааны ажилд үүрэн холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй 4 компаний 125 инженер техникийн ажилтнууд хамрагдаж дараах үр дүнгүүдийг нэгтгэн гаргав.

-Ажлын байрны стресс нь сэтгэл хөдлөлийн үнэнч байдал, тасралтгүй үнэнч байдал, энгийн үнэнч байдалд гурвууланд нь эерэг хамааралтай байна. Гэхдээ хамраалын хүч тийм ч өндөр биш. Эдгээрээс энгийн үнэнч байдалд арай илүү нөлөөлж байна.

-Ажил амьдралын тэнцвэр нь энгийн үнэнч байдал болон сэтгэл хөдлөлийн үнэнч байдалд эерэг хамааралтай ч мөн адил сул байна. Харин тасралтгүй үнэнч байдалд сөрөг хамааралтай байна. Байгууллагын ажил амьдралын бодлого, цагийн хуваарийн уян хатан бодлого, гэр бүл рүү чиглэсэн дэмжих бодлого зэрэг нь ажилтнуудын энгийн үнэнч байдалд илүүтэй нөлөөлж байна.

-Карьер өсөлт нь өмнөх хоёр хүчин зүйлээс хамгийн их хамааралтай бөгөөд хамаарлын хүч илүү өндөр байна. Тухайлбал, сэтгэл хөдлөлийн үнэнч байдалд хамгийн их хамааралтай байгаа нь судалгаанд оролцсон ажилтнуудын ихэнх нь 24-35 насны ажилтнууд эзэлж байгаатай холбоотой. Иймээс цаашид үүрэн холбооны салбарын компаниуд инженер техникийн  ажилтнуудынхаа байгууллагадаа үнэнч байх хандлагыг хэрхэн сайжруулах боломжтой  талаар дараах санал зөвлөмжийг хүргэж байна. 

Сэтгэл хөдлөлийн үнэнч байдлыг сайжруулах – Карьер өсөлт хамгийн их хамааралтай байгаа тул карьер өсөлтийн бодлогод анхаарах. Нийт ажилтнуудын ихэнх хувийг залуу ажилтнууд эзэлж байгаа ба тэд дэвших хүсэл эрмэлзэл ихтэй байдаг. Карьер өсөлтийн бодлого тодорхой зөв, шударга байх тусмаа ажилтнууд байгууллагынхаа үнэт зүйлийг ухамсарлаж, өөрийн хүсэл зорилгоо хамтатгадаг байна.

Тасралтгүй үнэнч байдлыг сайжруулах – Ажилтнууд байгууллагаасаа гарвал алдах зүйл их учраас гарахгүй хэмээн байгууллагадаа үлддэг хандлага юм. Энэ үнэнч байдлыг сайжруулая гэвэл карьер өсөлт болон ажлын байрны стрессийг аль болох бага байлгахад анхаарах хэрэгтэй. Ажил амьдралын тэнцвэрийг ажилтнууд төдийлөн хамаатай биш гэж үзсэн байна.

Энгийн үнэнч байдлыг сайжруулах – Карьер өсөлт, ажлын байрны стрессийг бууруулахад түлхүү анхаарах. Ажилтнууд байгууллагадаа үлдэж, авсан үр ашгаа эргүүлж төлөх үүрэгтэй мэт хандлагаар ажиллахыг энгийн үнэнч байдал гэдэг. Ажил амьдралын тэнцвэр бага зэрэг хамааралтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

12 цаг 29 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12