Цусны төвд тавилга нийлүүлэх 700 гаруй сая төгрөгийн тендер будлиантсан уу?

2016-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАТ

Эрүүл мэндийн сайдын хяналтад Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгждэг Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр /ЭМСХХ/-4, 5 хөтөлбөрүүд хэрэгждэг юм байна. ЭМСХХ-4 төсөл нь 2011 оны гуравдугаар сарын 8-наас хэрэгжиж байгаа. Нийт 41.15 сая ам.долларын санхүүжилттэй. ЭМСХХ-5 төсөл нь 2013 оны зургадугаар сарын 14-нөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжинэ. Энэ төслийн нийт өртөг нь 38.19 сая ам.доллар юм байна. Ер нь Эрүүл мэндийн яам ЭМСХХ төслөөр дамжуулан эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаа хийдэг ажээ. Эдгээрийн нэг нь болох Цус сэлбэлтийн үндсэний төвд эмнэлгийн бус тавилга нийлүүлэх 700 гаруй сая төгрөгийн тендерийг энэ оны есдүгээр сарын 14-нд зарлажээ. Уг тендерт “Арена мед” ХХК, “Гялс төв” ХХК, “Лайф троник” ХХК болон Австрийн “Вамед”, манай “Сетунари” ХХК-ийн түншлэл оролцсон байна. Гэвч тендерийн баримт бичигт зөвхөн Австрийн “Вамед”, “Сетунари” ХХК-ийн түншлэл л хангахаар шалгуур нөхцөл тавьсан байжээ. Ингээд энэ тендер шударга явагдахгүй нь тодорхой болж гомдол гарах нөхцөл үүссэн байна. Уг гомдол Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Эрүүгийн цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иржээ. Ингэснээр тендерийн шалгаруулалтыг зогсоож, дахин зарлахаар болсон байна. Энэ асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь “Гадаадын санхүүжилттэй юм байна. Манайх хянаж шалгахгүй” гэж байгаа аж.Харин Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж эхлээд байгаа юм байна. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгээгүй тухай эх сурвалж мэдээллээ.

Энэхүү ЭМСХХ төслийн зохицуулагч нь А.Мөнхтайван гэнэ. Тэрээр 1998-2006 онд ХСҮТ-ийн захирал, 2006-2014 онд Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирал, 2014 оноос энэхүү ЭМСХХ төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12