Хүний ертөнцийн өвөрмөц өнгө ТАТАМИ

2016-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ХАТАН

“Татами” гэх өвөрмөц нэртэй тууж, өгүүллэг, шүлгийн ном хэвлэлтээс гарчээ. Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар номын өмнөтгөлд “Аливааг цаг үргэлж бодож эргэцүүлж суудаг хүний дэргэд байхад сэтгэлд нөмөртэй байдаг шиг Б.Азын бодрол өгүүллэгүүд, тууж танд эгээрэх бодохын их нэмэр болно гэдэгт би огт эргэлзэхгүй байна.

“Бэлд нь янцгаасан унаганы дууг оргил нь сонсдог” гэж миний багш Б.Лхагвасүрэн анхны номын минь өмнөтгөлд бичиж билээ. Ах нь энэ үгийг Б.Аз дүүдээ хадаг мэт барья. Зуун намар үзээрэй” гэж бичсэн байв.

Номын зохиогч Б.Аз бол сэтгүүлч, зохиолч мэргэжилтэй хүн биш. Харин өөрийн хүсэл сонирхлоороо амьдралын давтагдашгүй агшинг цаасан дээр буулгаж чаддаг авьяастай нэгэн юм. Тэрээр одоогоос долоон жилийн өмнө гадаадад сурдаг багын найзынхаа хүсэлтээр ээжид нь төрсөн өдрийн бэлэг цэцэг хүргэж өгчихөөд буцаж явахдаа “Ээжийнхээ ачийг хариулчихлаа” гэх богино өгүүллэг бичиж утга зохиолын ертөнцөд хөл тавьсан нэгэн.

“Татами” номонд хэдийн утга зохиолд шимтэгсдэд үнэлэгдсэн “Үнэ цэнэ”, “Эхнэртээ бичсэн захиа”, “Хүн чулууны түүх” зэрэг олон сонирхолтой өгүүллэг, туужууд нь багтжээ.

Зохиогч номынхоо тухайд “Хамгийн сайн нь биш ч хамгийн сайнаараа хичээж бичсэн богино өгүүллэгүүд, шүлэг, туужаас бүрдсэн “Татами” номоо та бүхний сонорт өргөн барилаа. Авах, гээхийн ухаанаар уншихыг хүсье” гэсэн юм.

Хүний ертөнцийн өвөрмөц өнгийг мэдрүүлэх Б.Азын “Татами” номыг Интерном, Азхур номын дэлгүүрүүдээс худалдан авч уншаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12