Улсдаа ганц хүүхдийн номын ордон

2016-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Архангайнхан ирээдүй хойч үеийнхээ үргэлжлэл болсон үрсийнхээ оюуныг дэмжиж “Хүүхдийн номын ордон”-г барьжээ.  Үлгэрт гардаг хааны ордонг санагдуулам барилгатай энэхүү номын сан нь бусдаас онцгой харагдана.   Хажуугаар нь гарсан ямар ч хүүхдэд орж үзэх хүслийг төрүүлэх ажээ. Улсын төсвийн 585 сая төгрөгийн хө­рөнгө оруулалтаар барьсан бөгөөд өнгөрсөн онд ашиглалтад орсон юм байна. Номын сангийн захирал О.Мөнхтуяа “Аймаг сумын номын сангийн фондыг баяжуулахад улсаас багахан хөрөнгө төсөвлөдөг. Сүүлийн жилүүдэд ном олноор хэвлэж байна. Тэдгээрээс сонголт хийж, нэг номноос 2-3 ширхэг л бидэнд ирдэг.  Тиймээс уншигчид хүрэлцдэггүй. Бид хүүхдийн номын сангаа олон улсын стандартаар тохижуулж, цахим номын сан байгуулан, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Орчин үед хүүхдүүд ном уншихаа больсон гэдэг худлаа. Манай номын ордонд хүүхдүүд их ирж байна” гэсэн юм.  Номын өргөө нь орчин үеийн тоног төхөөрөмжтэй, Их мэдэх, Гэр бүлийн гэсэн танхимтай. Эргэн тойрны орчныг зүлэгжүүлж тохи­жуулснаас гадна байнга харж хянах автомат камер суу­рилуулжээ.

О.Мөнхтуяа: “Орчин үеийн хүүхдүүд ном уншихаа больсон гэдэг худлаа”

 

Мөн сур­гуулийн өмнөх насны хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамт зурагтай ном үзэж, үлгэр домог унших тусгай танхимтайгаараа онцлог гэж байв.  Тиймээс хүүхдийн номын ордон нь аймгийн хамгийн ачаалалтай, үйлчлүүлэгч олонтой газрын нэг болсон байна. Уншлагын танхим нь 1-12 дугаар ангийн сурагчдад үйлчлэх зориулалттай. Нээгдсэн цагаасаа хойш өнөөдрийн байдлаар 600 орчим уншигч шинээр бүртгүүлж, 4000 номоор үйлчилжээ. Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ангиараа карт нээлгэж долоо хоног бүрийн тогтмол нэг өдөр ном уншдаг болсон хэмээн номын санч С.Ундармаа ба­хар­хан ярилаа. Их мэдэх танхим нь сур­гуулийн өмнөх болон 1-2 дугаар ангийн хүүхдийг үлгэрийн далай номын ертөнцөөр аялуулж, тэдний оюун ухаан, хэл яриа, танин мэ­дэхүйг хөг­жүү­лэх, номын үнэ цэнийг мэдрүулж номонд дуртай болгох, зорилго бүхий танхим гэнэ. Энэ танхимд ирсэн хүүх­дүүдтэй номын санч үлгэр уншуулж дүгнэн ярилцах, буддаг ном будуулж, гэрийн даалгавар өгч ажилладаг байна. Гэр бүлийн тан­­химд гэр бүлээрээ ам­рангаа ном, сонин сэт­гүүл унших, кино үзэх, интернэт ашиглан мэдлэг мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна. Интернэт танхим нь 14-өөс дээш насны хүүхдүүдэд үйлчлэх зориу­лалттай бөгөөд нэг хүүхэд дунджаар 40 орчим минут суух эрхтэй байдаг байна. “Хүүхдүүд тодорхой цахим хуудас руу нэвтрэх эрхтэй бөгөөд ямар сайт руу орж байгаад нь хяналт тавьдаг” хэмээн номын сангийн инженер хэлэв. “Орон нутгийн хэмжээнд номын төсөв бага ирдэг. Гэтэл бид нийт хүн амынхаа 15-20 хувьд нь хүрч үйлчлэх ёстой. Гэвч хэрэглэгчдийн оюуны эрэлт хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж, өдөр ирэх бүр шинэлэг зүйлийг хүсдэг. Тиймээс ном тэр бүр хүрэлцээтэй байж чаддаггүй. Нэг номыг дээд тал нь хоёр хувь авна. Зарим номыг ганц хувь авах жишээтэй. Учир нь төсөвтөө багтааж олон төрлийн ном авахыг хичээдэг. Тиймээс гэрээр ном олгодоггүй. Бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар, танин мэ­дэх хүсэлд нь тааруулж зурагт, том үсэгтэй номыг нэлээд авсан. Бага насны хүүхэд эхлээд номын үзэмжид татагддаг. Үүний дараа тэр номыг эргүүлж тойруулж харж уншуулна, уншина. Манайд нэг ирсэн хүүхдүүд дараа нь аав, ээж, эмээ, өвөөгөө дагуулаад ирдэг” гэж номын санч С.Ундармаа ярьсан юм. Энэхүү Хүүхдийн номын ордон  нь Аймгийн нийтийн номын сангийн хажууд байгуулагдсан бөгөөд  нийтийн номын сан нь одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байна.  Энэ талаар Аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга  Д.Хүрэлсүхээс тод­рууллаа. Тэрээр “Ний­тийн номын сангийн барилга  2011 онд бариг­дахаар БСШУ-ны яаманд гэрээ­лэгдсэн байдаг.  Тэгээд 2012, 2013 онд барилгын ажил нь явагдаж байгаад зогссон.  Гүйцэтгэгч байгууллагын буруу үйл ажиллагаанаас шалтгаалан царцсан байгаа.  Энэ ажлыг эхлүү­лэх эрхийг нь аймгийн удирдлагууд маань хөө­цөлдөж саяхан авлаа. Тэгэ­хээр 5-6 жил үйл ажил­лагаа нь зогсоод бай­сан номын сан маань энэ ондоо багтан амь орох нь байна” гэсэн юм. Архангай аймгийн номын сан нь 1945 онд анх 800 боть номтой, нэг ажилтантайгаар бай­гуулагдан аймгийн иргэдэд түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн билээ. Тус номын сангийн анхны эрхлэгчээр үргэл­жил­сэн үгийн нэрт зо­хиолч Ц.Уламбаяр ажил­лаж байжээ.

Түүхийн урт хугацаанд номын сан нь өргөжин хөг­жиж өнөөгийн түв­шинд хүр­сэн байна.  Өдгөө номын сан нь 100 гаруй мянган боть номын баялаг фондтой, нийтийн унш­лагын танхим, хүүхдийн уншлагын танхим, зөөврийн номын үйлчилгээний тасаг, интернэт кафе - мэдээллийн төвтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12