Аминд халтай “гоё шал” буюу гялгар хавтангийн зовлон

2016-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Хотын төвд хоёр зээрдээрээ чөлөөтэй явж чадахаа байлаа. Хайрга, чулуугаа далдлаад, хаа сайгүй гялгар хавтангаар өнгөлчихсөн  болохоор  хотын төвийн  гял цал “шалан дээр” халтирч унаад, хөл гараа хугалчих гээд нэг л явж бүтдэггүй.  Хөлөө чирч, холхиж явсаар өвлийн хүйтэнд хөшиж үхэх нь.  Хүүхэд, хөгшид  гэлтгүй хүн бүр л ийм дүр төрхтэй явна. Дарга нар дандаа машинтай явдаг болохоор мэддэггүй байх.  Амьдрах гэж ядаж яваа болохоор мань мэт нь  ая эвийг нь олох гэж ядаж  яваа нь энэ байх.

Нийслэлийн удирдлагууд сүүлийн хэдэн жил хотын төвөө гоё, ганган болгох гээд их л хичээж буй. Хийж, хэрэгжүүлсэн зүйлсийнх нь  нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа нэгээхэн хэсэг нь явган хүний зам.  Жил бүр  манайхан зам засварын ажилд багагүй хэмжээний мөнгө зардаг.  Эргэн төлөгдөх нөхцөл,  гадаадын зээл тусламж, улсын болон нийслэлийн төсөв гэсэн дөрвөн төрлийн санхүүжилтээр зам барилгын ажлыг хийдэг. Үүн дээр замын сангийн хөрөнгө  бас нэмэгдэнэ гэж тооцоолохоор бас л  чамгүй  мөнгө зарцуулдаг байх. Тэгвэл  хотын төвийн хэдэн замаа шил толь шиг чулуун хавтангаар  “гоёхдоо” өвөл яах бол гэдгийг яагаад  бодолцдоггүй юм бэ. Хөрөнгө мөнгө зарж болно. Гэхдээ  хүний хэрэгцээнд тохирох уу, үгүй юу гэдгийг тунгааж бас болмоор санагдах юм. Урд хөршөөс орж ирдэг гэх энэ гялгар хавтангууд энд тэндэхийн төслөөр орж ирэхдээ хэн нэгний халаасийг түнтийлгэдэг гэдэг. Сүүлдээ манайхан дуурайгаад өөрсдөө баахан хэв аваад цутгадаг, хоёр гурваараа нийлээд хашаа хороондоо хүртэл ийм гялгар цемэнтэн шалыг хийдэг болчихсон.  Дарга, цэрэг солигдох бүрийд тавьсан замаа хуулаад, дахиад шинийг тавьдаг манай нийслэлд  дандаа ийм гялгар шал тавих нь  хотын хөгжилд нэмэртэй ч, хувь хүндээ халтай юм.         

Зуны цагт борооны ус туначихаад, өвлийн цагт цас мөс нь гялтайж хөлдчихөөд...Энэ гялгар хавтан монголчууд бидэнд огт  тохирохгүй эд юм аа. Харахад үзэмжтэй ч, явахад эрсдэлтэй юм. Олон хүн энэ шалнаас болж, гэмтэж бэртэж, хөл гараа хугалж, хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Тоог нь хэлэхэд ч бэрх.  Гэмтлийн эмнэлэгт гэр, ажил хоёрын  хооронд гэлдэрч яваад унаж, бэртсэн, ууц нуруугаа гэмтээсэн, хальтирч унаад хөл гараа хугалсан  хүн цөөнгүй ирж байна. Ялангуяа, халтиргаа гулгаа ихэсдэг энэ улиралд хүүхдүүд осолд орох нь элбэг. Он гарсаар бэртэж, гэмтсэн хүний тоо цөөнгүй сонсогдож байна. Ялангуяа, хүйтэн сэрүүний улиралд, хөхөө өвлийн эхэнд энэ шалнаас болж, сургууль гэр хоёрын  хооронд хүүхдээ зөөсөн, хичээлдээ  явж байгаад гэмтсэн хүүхэд багачууд цөөнгүй байна.  Тиймээс хотын дарга та  жил бүрийн өдийд  цас мөсөө цэвэрлэх цавчуур бэлтгэж,  замын халтиргаа гулгаанд өч төчнөөн хөрөнгө мөнгө зарж, давс элс цацаж байхын оронд ирэх зун энэ бүх гялтгар шалаа хуулж хаяаад, дотоодын үйлдвэрлэлээ дэмжвэл яасан юм бэ.

Оронд нь өвөл хальтирдаггүй, өөр чулуун боржингоор шал хийвэл цас тогтсон ч халтирах нь бага юм билээ. Магадгүй та эргэлзэж байвал маргааш Сүхбаатарын талбай дээгүүр яваад нэг үзээрэй. Төв талбайн ногоон шал хальтирдаг, хальтирдаггүй гэсэн хоёр онцлогтой.  Гялтгар ногоон эмжээр нь тархи толгой хага савах шахна. Харин арай бараан боржин чулуу нь гутлын улнаас “зуурч үлдэнэ”.  Энэ их цаснаар  аминд халтай “гоё шал”-наас айж явах бас багагүй стресстүүлэх нь бололтой.  Одоо удахгүй идэр есийн хүйтэн эхэлхэд   хэдхэн хоног үлдээд байна. Өдөр бүр шахуу л цас хялмаалж, жавар тачигнаж байна. Энэ үед  өнөөх буруу бодлогоор явж буй хотын хөгжил, бусдад сайхан харагдуулах гэж хийсэн явган хүний зам бүр ч их эрсэл дагуулж мэдэхээр байна.

Ирэх өдрүүдэд бүх нутгаар хүйтний эрч чангарч,  ихэнх нутгаар цас орно гэж байна. Энэ өдрүүдэд халтиргаа гулгаа болон хөлдөж осгохоос болгоомжил гэж Онцгой байдлын ерөнхий газраас хүртэл анхааруулж  байна. Эрхэм хотын дарга, нийслэлийн удирдлагууд  давс элсээ цацахад бэлдээд,  дараа жил өдийд хальтирч унах аюулаас биднийг авраач.

Эх сурвалж www.polit.mn

 

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12