Н.Номтойбаяр: Ханшийг хөөрөгдсөн нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл

2016-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Анир

Манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш ам.долларын өмнө алгуурхан унаж байсан бол өнгөрсөн долоо хоногт огцом унасан билээ. Нэг ам.доллар 2700 төгрөгтэй тэнцэж ирэхэд Монголбанк зах зээл рүү 74 сая ам.доллар нийлүүлж “гал”-ыг унтраасан. Үүний үр дүнд өнөөдөр ам.долларын ханш 2400 гаруй төгрөгт хүрээд байна. Тэгвэл энэхүү үзэгдэлд эдийн засагчид, улстөрчид өөр өөрийн гаргалгаа тайлбараа дэвшүүлээд эхэллээ. Төв банк долларын ханшийн өсөлт хөөс байсан гэж мэдэгдэв. Эдийн засагч Д.Ангар “Монголбанк хөөсөө хагаллаа, гэхдээ энэ бол түр зуурын шийдэл” гэсэн бол зарим банкны төлөөлөл ам.долларын орлогогүй иргэдэд валют арилжаалахгүй байхаар шийдсэн гэдгээ ч нуулгүй хэллээ.

Харин УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсандаа валютын ханшийн өсөлтийг хөөс байсан гэдэг тайлбарт “Хэний, юуны нөлөөллөөр хөөсрөв? Банк/бүлэглэлийн хуйвалдаан биш үү?! Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй” хэмээн байр сууриа хатуухан илэрхийлэв. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээллийнхээ үеэр “Арилжааны банкууд үгсэн хуйвалдах зүйл ажиглагддаг” гэж хэлж байсан. Түүний дээрх байр суурь ам.долларын ханшийн өсөлтөд ч ижилхэн гэсэн утгыг илэрхийлж буй бололтой. Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Арилжааны банкууд ам.доллараа зарахгүй байгаа нь хиймэл өсөлт/хөөс/-ийг хөөрөгдсөн” гэж хэлснээс үзэхэд Н.Номтойбаяр сайдын жиргээ оргүй үг биш бололтой. Түүнээс гадна дээрх үйлдлийг сошиал ертөнцийнхэн Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах гэсэн оролдлого байсан хэмээн тайлбарлах нь ч байна.

Ямартаа ам.долларын ханш огцом өссөн нь эдийн засгийн хувьд туйлын эрсдэл дагуулсан билээ.

Эх сурвалж: http://www.zaluu.com/

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12