УДШ-ийн З.Зориг шүүгч өөрийнхөө нэрийг Ерөнхий шүүгчид өргөн барьжээ

2016-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

УДШ-ийн ерөнхий шүүгчийг олон нийтэд огт мэдэгдэлгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 51-р зүйлийн 51.1, 51.2 Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-р зүйл, 15.3 заалтуудыг зөрчиж ерөнхий шүүгч болох З. Зориг өөрөө өөрийгөө дэвшүүлж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. 

Улсын дээд шүүх нь нийт 26 шүүгчтэй, гэтэл 16 шүүгчийг оролцуулж санал хураалт явуулав. Санал хураалтын урьд өдөр шүүгч Бат-эрдэнийг тэтгэвэрт гаргаж ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан байна. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 07,08 – нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт авч байсан шүүгч нарыг зөвлөгөөнд оролцуулаагүй, мөн өвчтэй байсан шүүгчийг оролцуулаагүй, зөвлөгөөнийг хойшлуулах санал гаргасныг хүлээж авахгүйгээр хүчээр хурал хийж шүүгч нарын саналаа өгөх, сонгох, сонгогдох эрх, ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлэх эрхийг зөрчсөн байна.

УДШ нь Ерөнхий шүүгч 1, шүүгч 25 хүнээс бүрдэж, бүрэн бүрэлдхүүнээрээ шүүгчдийн зөвлөгөөн хийх ёстой байсан.

Хүчингүй болсон шүүхийн тухай хуулийн үед мөрдөгдөж байсан хуралдааны дэгээ баримталж хууль зөрчсөн. МУ-ын Үндсэн хуулийн 51.1-д УДШ-ийн Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ. 51.2-т Ерөнхий шүүгчийг УДШ санал болгосноор гишүүдийн дотроос 6 жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно гэсэн байдаг.

МУ-ын Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 15.3 – т УДШ-ийн Ерөнхий шүүгчийг УДШ-ийн санал болгосноор шүүгчийн дотроос Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар нэг удаа томилно. Гэтэл Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэж байсан З. Зориг нь дээрхи хуулиудыг зөрчиж, өөрөө өөрийгөө дахин дэвшүүлж зөвхөн өөрийн талын гар хөл болсон хүрээний шүүгчдийг зөвлөгөөнд оруулсан байна.

Эх сурвалж: mminfo.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12