Хүүхдүүд айдасгүй орчинд байхдаа л өөрийгөө илүү нээж, хөгждөг

2016-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Эцэг, эхчүүдийн хүүхдийнхээ ирээдүйн амьдралын төлөө гаргах хоёр дахь хариуцлагатай чухал шийдвэр бол бага, дунд ангидаа хичээллэх сургуулийг нь сонгох явдал байдаг.  Тиймээс “Гэртээ аль ойрхонд нь оруулчихъя, болохгүй бол шилжүүлчихнэ биз” гэж бодож болох ч сургуулиа солих нь хүүхдэд нийгэмших, хамт олонтой, өөртөө итгэлтэй болж төлөвшихөд нь саад болдог учраас болж өгвөл анхнаасаа сайн сургуульд оруулах хэрэгтэй гэдгийг туршлагатай багш нар зөвлөж байна.  Тийм болохоор энэ удаа бид улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн сургуулиуд дундаас  олон зүйлээрээ ялгарч чаддаг, ялангуяа төгссөн сурагчид нь гадаад, дотоодын нэр хүндтэй сургуулиудийн өндөр босгыг  төвөггүйхэн давж чаддаг “Шинэ Зуун билэг” сургуулийн шинэ орчинтой танилцахаар очсон юм. Мөн тус сургуульд  хүүхдээ суралцуулахаар сонгосон эцэг, эхчүүдтэй уулзаж, яагаад заавал энэ сургуулийг сонгосон шалтгааныг нь багагүй судалж, дараах мэдээллийг бэлтгэлээ.  Учир нь, хувийн дунд сургуульд хүүхдээ суралцуулах хүсэлтэй эцэг, эхчүүд тухайн сургуулийн суралцах орчин нөхцөл, багш нарын заах ур чадвар, сургалтын хөтөлбөр зэрэгт онцгой анхаарал хандуулдаг. Харин бага ангийн сурагчдын хувьд тоглоомын талбай, баялаг номын сан, сургууль доторх үзэсгэлэнгийн танхим зэрэг  сонирхол татах өөр бусад хэсгүүдийг нь анзааралгүй орхих тохиолдол олонтаа байдаг. Тэгвэл хичээл хийхээс гадна сургуулийн насны хүүхэд бүрт тухайн сургуулийн орчин нөхцөл, хичээлийн завсарлага авах хооронд  амрах орон зай нь маш чухал байдаг. Энэ нь сурлагын чанарт ч сайнаар нөлөөлж, сургуулиасаа халширах, аль болох очихгүй байхаар зүтгэх биш харин тийшээгээ яардаг, дур сонирхолтойгоор хичээллэдэг болоход нь тусалдаг.  Ер нь бол 10 хүртэлх насны хүүхдэд зөвхөн зааж зааварлах аргаар юм сургах нь тийм ч үр дүнтэй биш бөгөөд тэд айдасгүй орчинд байхдаа л өөрийгөө илүү нээж, хөгждөг гэдгийг туршлагатай, мэдлэгтэй эцэг, эхчүүд хэлж байсан.  Нээрээ ч  зарим ээж, аавуудын төдийлөн анзаардаггүй эдгээр зүйлсийг  хувийн сургуулиуд хэрхэн бүрдүүлж ажилладаг вэ гэдгийг бид “Шинэ Зуун билэг” сургуулиас харах боломж олдсон юм.

“Зуун билэг”-ийнхэн бусдаас юугаараа ялгардаг вэ?

“Зуун билэг” сургууль шинэ хичээлийн жилээ 350 гаруй сурагчтай угтаж байгаа аж. Анги тус бүр хоёр бүлэгтэй бөгөөд анги дүүргэлт 20-25 сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Энэ нь багш, сурагчийн ажиллах, сурах орчныг бүрдүүлэхээс гадна багш хүүхдүүдтэйгээ тулж ажиллах ая тухтай байдлыг хангахад чиглэгджээ.  “Зуун билэг”дунд  сургуулийн хамт олон бусад хувийн болон төрийн сургуулиудаас сургалтын хөтөлбөр, дугуйлан секц гээд олон зүйлээрээ ялгардаг юм байна. Тухайлбал,  бага ангийн сурагчид нь математик суурьтайгаар хичээллэдэг бол дунд ангидаа гадаад хэл, ахлах ангидаа мэргэжүүлэх чиглэлд түлхүү анхаардаг юм байна. Мөн хичээлийн стандарт цагуудаас илүү цагаар хичээллэдэг. Багш нар нь хичээлийн хөтөлбөрөө дан номноос бус өөрсдийнхөө эрэл хайгуул хийсэн судалгааны ажил, нэмэлт материалуудаас боловсруулдаг нь хүүхдийг хөгжүүлэхэд түлхэц болдог ажээ.  Мөн бага ангийн багш нар нь эцэг эхчүүдтэйгээ ойр байж, хүүхдийн сэтгэхүйг хурдан хөгжүүлдэг, өнөө үед олон эцэг, эхчүүдийн сонирхон хошуурдаг  тоо бодох сонирхолтой  аргачлалыг нь зааж өгдөг юм байна. Түүнчлэн  өдөр өнжүүлэх дугуйлангууд тогтмол хичээллэдэг юм байна.  

“Шинэ Зуун билэг”-ийн шинэ орчинд саатаарай

Энэ сургуулийн хамгийн гол онцлог бол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ууган сургуулиудын нэг АШУҮИС болон СЭЗИС-ийн ахлахын лицей сургууль гэдгээрээ бусдаас ялгардаг. Тиймээс  энэ сургуулийн хүүхдүүд  X ангиасаа эхлэн өөрийнхөө эзэмшихыг хүссэн мэргэжил, ирээдүйн зорилго зорилтоо тодорхойлж, элсэлтийн шалгалтандаа амжилттай оролцдог гэдгийг энэ сургуульд өмнө нь хүүхдээ суралцуулж байсан, мөн одоо ч хүүхдээ суралцуулж байгаа эцэг, эхчүүд хэлж байсан.Тиймээс  хөдөө орон нутгаас АШУҮИС-д элсэн суралцахаар төлөвлөж байгаа ахлах ангийн сурагчид нийслэл хотод, ганцхан энэ сургуулийг зорин ирж, суралцаж байгаагаа ч дуулгаж байсан. Харин бага, дунд ангийнхны эцэг, эхчүүд  энэ сургуулийн багш нарыг хүүхэд хөгжүүлэх чиглэлд онцгой сайн анхаардаг. Тиймээс энэ сургуулийг сонгосон гэж байв. Мөн хүүхдийн маань суралцах орчин нөхцөл жил ирэх тусам сайжирч байгаа, шил толь болсон гоёмсог сургууль, багш нарын найрсаг харилцаа гээд энд хүүхдүүдийн сэтгэлийг татах зүйл олон  гэдгийг  эцэг, эхчүүд нь хуруу даран тоочиж байв. Ямартай ч, энэ удаа бид таны мэргэн сонголтод зөвлөгөө өгөхөөр хувийн дунд сургуулиудын эхлэл болгож,  нийслэлийн шилдэг сургуулиудын нэг “Шинэ Зуун билэг” сургуулийн шинэ орчинтой танилцсан юм.  Эрхэм та ч бас “Шинэ Зуун билэг” сургуулийн  халуун дулаан уур амьсгаль, завсарлаж амрах чөлөөт цаг,  цэлгэр талбай, тохь тухтай орчинд саатаарай.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12