Хамгийн олон спорт заалтай сургууль аль вэ?

2016-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Олимп, тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан, олон аварга төрүүлсэн сургууль бол яахын аргагүй “Аварга” дээд сургууль. Энэ л сургуулиас олимпийн их наадмын алт,  мөнгөн  медальт, Монгол Улсын  Хөдөлмөрийн баатар, гавъяат  тамирчин, Улсын  харцага Н.Түвшинбаяр,  Олимпийн их наадмын хүрэл медальт, дэлхийн  аварга, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, Дэлхийн  аварга, гавъяат тамирчин Г.Болдбаатар, Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын   мөнгөн  медальт Э.Сумъяа гээд монгол түмнийхээ баяр бахдлыг  төрүүлсөн олон чансаатай тамирчид төрснийг биеийн тамир, спортын салбарынхан хийгээд үндэсний бөхөө дээдэлдэг монголчууд бүгд мэднэ.  Тэгвэл энэ сургуульд бусад сургуулиас ялгарах олон өвөрмөц зүйл байдгийг оюутан залуучууд нь хэлж байна.

Хамгийн эхний “нууц” бол яахын аргагүй багш нарын ур чадвартай холбоотой.  “Аварга” дээд сургуулийн үндсэн багш нарын ихэнх нь спортын салбартаа Монгол Улсдаа номер нэг, багш дасгалжуулагчид байдаг. Тухайлбал, гавъяат дасгалжуулагч Х.Нямшир, Г.Пүрэв-Очир доктор улсын  начин Б.Адъяахүү, дэд профессор докторант А.Элбэг, Б.Эрдэнэчимэг, ахлах багш Я.Алтанцэцэг, Б.Энх-Амгалан спортын мастер Г.Энхтуяа, Г.Ундрах Т.Цэнд Л.Амартүвшин,  магистр Х.Отгонтуул, Ч.Энхтөр нарын олон шилдэг багш нар  энд ажилладаг юм байна.  Олимп, тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан олон аварга төрсөн нь эдгээр багш нарын чадварлаг сургалттай шууд холбоотой гэдгийг төгсөгчид нь ч хэлж байна. Мөн “Аварга” дээд сургууль  бөхийн чиглэлээс гадна спортын салбарын бүхий л чиглэлээр сургалт явуулж олон шилдгүүдийг төрүүлээд  байна. Жишээ нь, хөнгөн атлетик, гандболоор улсын аваргын алт, мөнгөн медальтай, олс таталтаар Азийн аваргын хошой мөнгөн медальтай, Аялал болон бүжгийн спортын тамирчид, паралипмийн тамирчид бас чамгүй олон амжилтуудыг  үзүүлээд байгаа ажээ. 

Спортын салбарт зохиогдож буй олон тэмцээн уралдаанд ийнхүү амжилт гаргаж байгаагийн бас нэг нууц нь сургуулийн материалыг баазтай холбоотой гэнэ. Тус сургууль нь их, дээд сургуулиуд дундаа хамгийн олон спорт заалтай юм байна.  “Аварга” дээд сургууль нь дөрвөн том төрөлжсөн заалтай. Арав гаруй төрөлжсөн кабинет, хоёр лабораторитой. Биеийн тамирын сургуулиуд дундаа номер нэгт тооцогдохоор материаллаг бааз сайтай сургууль гэдгийг их спортод амжилт гаргахаар хичээнгүйлэн суралцаж буй оюутан залуус нь хэлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12