16 иргэнийг усанд автахаас, 98 иргэнийг угаартахаас аварчээ

2016-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ  

Өчигдөр /2016.11.13/ хотын баруун чиглэл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим их хэмжээний бороо орсны улмаас усанд автсан 14 дуудлага ирсэн байна. Дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Тухайлбал,  Тахилтын эцэс Канад хаус хорооллын зүүн урд талын жалганд үерийн усанд автомашин урсаж байна гэсэн дуудлагаар дөрвөн иргэнийг гаргаж амь насыг нь аварсан, гэр, байшин нь үерийн усанд өртөж 10см орчим лаг шавар, хогонд дарагдсан 50 метр орчим банзан хашаань жалганд эвдэрсэн байсныг гарган өгсөн.  Мөн онцгой байдлын албан хаагчид угаартаж болзошгүй байсан 98 иргэнийг аварсан байна.  Өчигдөр орой 18:47 цагт Баянгол дүүрэгт дуудлагаар очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалтай 1 тн багтаамжтай дөрвөн  ширхэг  халаагчийн гадна дулаалга шатаж байсныг унтраасан . Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байсан тул иргэдийг утаанд хордож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж 98 иргэнийг гарган НЯТТТ-ийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн хордсон байж болзошгүй 4 сартайгаас 8 насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал 21:30 цагт сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12