Увсын Халамж, хөдөлмөрийн газрын ажилчдыг хоморголон халжээ

2016-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Увс аймгийн Халамж, хөдөлмөрийн газрын дарга Д.Цогт-Очир энэ сарын 3-нд төрийн захиргааны болон үйлчилгээний 37 ажилтнаа ажлаас халсан байна.

Дээрээ хоёр яам нийлсэн учраас орон нутагт байгаа хэлтсүүд нэгдэж, бүтэц, орон тоо нь шинэчлэгдсэний дагуу ийм шийдвэр гаргалаа хэмээн тэрбээр тайлбарлажээ. Хөдөлмөрийн хэлтэс 25, Халамжийн хэлтэс 19 сумын байцаагчтайгаа нийлээд 60-аад ажилтантай байна. Нийтдээ 80 гаруй ажилчдаас 37 хүнийг ийнхүү ажлаас чөлөөлжээ. Шинэ бүтцээр бол Халамж, хөдөлмөрийн газар нь дотроо гурван албатай, орлогч даргатай, нийтдээ 50 гаруй ажилтантай байх албан бус мэдээ байна. Одоогоор Халамжийн хэлтсийн дарга томилогдоогүй, Хөдөлмөрийн хэлтсийн даргаар Ц.Гантөмөр, нярваар Б.Отгонбаяр нар гаднаас томилогджээ. Мөн харуулууд болон үйлчлэгчийг өөрчилсөн байна. Ерөнхийдөө 14 хүнийг гаднаас авахаар болж, заримыг нь ажилд томилжээ.

Ажлаас халагдсан хүмүүсийн төлөөлөл болох 11 хүн өнгөрсөн баасан гаригт олон нийтэд хандаж хэвлэлийн бага хурал хийв.

Ажлаас халагдсан хүмүүс нь 25-35 насны залуучууд байна. Одоогоор Увс аймгийн 19 сумын наймынх нь хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан байцаагч ажлаа өгчээ. Ажлаас чөлөөлөгдсөн 37 хүний дотор жирэмсэн эмэгтэй хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг, 0-2 хүртэл настай хүүхэдтэй эмэгтэй нэг байгаа аж. Хөдөлмөрийн хэлтсийн үйлчлэгч нь хоёр оюутантай, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эмэгтэй байсан бөгөөд түүнийг ч гэсэн ажлаас чөлөөлж оронд нь өөр хүн авсан байна.

Хамгийн хачирхалтай нь ажлаас халагдсан хүмүүс Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авахаар очиход хариуцсан мэргэжилтэн нь “Та нарын энэ тушаалаар ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөл үүсээгүй байна, харин та нарт тухайн байгууллагаас гурван сарын тэтгэлэг олгох тушаал гаргасан байна. Хэрвээ халагдсан тушаалаа аваад ирвэл тэтгэмж олгоход бэлэн” гэсэн байна. Гэтэл энэ асуудлаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Даваадорж Халамж, хөдөлмөрийн газрын дарга П.Цогт-Очиртой утсаар ярьж тохиролцон ажлаас халагдсан хүмүүст тэтгэмж олгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцсан мэргэжилтэн нь болохгүй гээд гаргаж байхад дарга нар нь утсаар яриад тэтгэмж олгохоор болж байгаа нь хууль зөрчсөн, төрийн ажил амаар явдаг болсны бодит жишээ хэмээн тэд үзэж байв.

Эдгээр хүмүүсийн тавьж байгаа гол шаардлага бол ажлаас халагдсан тушаалаа авах, байгууллагынхаа бүтэц, орон тоог тодорхой мэдэх, гаднаас бус хуучин хүмүүсээ ажилд авах, төрийн ажлыг амаар биш цаасаар явуулах, Д.Цогт-Очир дарга өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсны тайлбар хийх ёстой гэсэн шаардлагуудыг тавьж байгаа аж. Гэвч аймгийн Халамж, хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Цогт-Очир одоогоор Увс аймагт байхгүй гэнэ. Энэ хооронд ажилгүйдлийн тэтгэмж авах хүмүүсийн 14 хоногийн хугацаа дуусгавар болох учраас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа аж.  

“Ажлаас халагдсан бүх хүмүүс эвлэлдэн нэгдсэн. Бидэнд ямар ч намын харъяалал, гишүүнчлэл байхгүй. Нэг хүний цаана хоёр хүн гэхээр 120 гаруй хүний амьдрал баталгаагүй болж байна. Бид бүгдээрээ төрийн албан хаагчийн шалгалтад орж тэнцээд тангараг өргөцгөөсөн. Бас олонх маань цалингийн болон байр сууцны зээлтэй. МАН-ын мөрийн хөтөлбөртөө залуучуудыг ажлын байраар хангана гэчихээд төрд олон жил ажилласан, туршлагатай төрийн албан хаагчдыг ажилгүй болгож байгаа нь мөрийн хөтөлбөрөө харлуулсан үйл ажиллагаа боллоо” хэмээн Хөдөлмөрийн хэлстийн ахлах мэргэжилтэн байсан Д.Зоригтбаатар хэллээ.

Тэд, Өргөдлийн байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүх зэрэг байгууллагад шат дараатайгаар хандахаа илэрхийллээ.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12