Б.Одгэрэл: Эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх зүйн мэдлэгийг сайжруулах хэрэгтэй

2016-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Эрүүл мэндийн салбарын эрх зүйн ойлголтыг судалж, тухайн салбарт гарч буй эрх зүйн зөрчлийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж байгаа залуу боловсон хүчин “Эрүүл мэнд, эрх зүй” төвийн тэргүүн хүний их эмч, эрх зүйч Б.Одгэрэлээс Монголын эмч, эмнэлгийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг ямар байгаа, цаашид хэрхэх шаардлагатай талаар зарим асуултад хариулт авлаа.

Эмнэлгийн эрх зүй гэж юуг хэлэх вэ. Бие даасан ойлголт бий юу?

-Эмнэлгийн эрх зүй гэх нэр томъёо шинэ мэт сонсогдож байгаа боловч бидний амьдралд аль эрт бий болсон эрх зүйн нэг төрөл юм. Тэгэхээр эмнэлгийн эрх зүй гэж эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжлийн ажилтан албан хаагчидтай холбогдон гарч буй бүхий л эрх зүйн харилцааг  хэлнэ. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, журам, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, энэ салбарын хөдөлмөрийн эрх зүй, донор, зовлонгүй үхүүлэх буюу эвтаназийн асуудал, эмчийн ёс зүйн тухай гээд маш өргөн хүрээтэй ойлголтууд энд багтдаг.

Манай улсын эмч, мэргэжилтнүүдийн энэ талаарх хуулийн мэдлэг хэр байдаг вэ?

-Бусад улс оронтой харьцуулахад, тэр тусмаа өндөр хөгжилтэй орны эмч нарын хуулийн мэдлэг маш өндөр байдаг. Тэд хууль эрх зүйн  зөрчлийн асуудлаас өөрсдийгөө хамгаалж ажлаа сэтгэл тайван гүйцэтгэх нөхцлийг өөртөө  бүрдүүлж чаддаг. Харин манай оронд эмчийн гэмт хэрэг болон үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил цөөнгүй тохиолддог боловч эмч, эрүүл мэндийн салбарын ажилтны хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас тухайн нөхцөлд эрхээ бүрэн хамгаалж чадахгүй байна. Мөн хууль хяналтын байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийн салбарын ойлголт сул, эмнэлгийн эрх зүйн мэдлэг тааруу байгаагаас асуудалд үндэслэлгүй хандах нэг шалтгаан болж байна.

Тэгвэл цаашид энэ тал дээр ямар арга хэмжээ авах шаардлагатай юм бол?

-Юун түрүүнд эмч, эмнэлгийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах нэн шаардлагатай. Тиймээс бид эрүүл мэндийн салбарын эрх зүйн асуудалд зөвлөгөө өгөх, сургалт явуулах “Эрүүл мэнд, эрх зүй”  төвийг нээн ажиллуулж байна. Мөн эмч, эмнэлгийн салбартай холбоотой эрх зүйн зөрчилд өмгөөлөл хийх, энэ асуудалд илүү ул суурьтай хандах, туршлагатай өмгөөлөгч нарыг бэлтгэж байгаа.  Түүнчлэн эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, журам гээд бүхий л эрх зүйн актуудыг эмхэтгэн боловсруулж гарын авлага гаргахаар ажиллаж байна.

Та эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын эмч нарт холбоотой заалтын талаар юу хэлэх вэ?

-Бодит байдал дээрх эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа боловсон хүчин, эмч нарын нөхцөлд хатуурхсан заалт болов уу гэж хувьдаа үзэж байна. Хариуцлагын асуудал мэдээж маш чухал. Гэхдээ тухайн заалт нь хариуцлагыг биш айдас түгшүүрийг нэмж байна уу даа гэж харж байна. Гэхдээ одоогоор Эрүүгийн хуульд бол өөрчлөлт ороогүй мөрдөгдөх хугацаа хойшилсон. Энэ асуудалд эмч мэргэжилтнүүд ч гэсэн нэлээн нухацтай хандаж байгаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04