Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа мөн үү?

2016-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАЯР

Төрийн 100 хувийн эзэмшлийн цорын ганц банк бол Төрийн банк. “Эрсдэлгүй ирээдүйн баталгаа” хэмээх үндсэн уриатай. Энэ нь “...Төрдөө итгэж байгаа бол бидэнд итгэ” гэсэн үг юм.

Тэгвэл сүүлийн үед Төрийн банкинд итгэж болох эсэх нь эргэлзээтэй болов. Хэдийгээр 100 хувь төрийн өмчит банк ч бизнесийн байгууллага болохоор менежмэнт хэрэгтэй байж таарна. Менежмэнтээ сайжруулахын тулд сайн менежер банкийг удирдах ёстой. Хаа очиж өдгөө Завханы Засаг даргаар ажиллаж буй Д.Батсайхан Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа гайгүй сайн менежер байсан гэх юм билээ. Харин сонгуулийн дараа Төрийн банкны ерөнхий захирлаар Д.Баярсайханыг тавигдсанаас хойш энэ банкны менежмэнт урагшаа “алхаагүй” гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Д.Баярсайханыг монголчууд таньдаг болсон доо. Яагаав УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар олон жил ажилласан Д.Баярсайхан шүү дээ. Үнэнийг хэлэхэд тэрээр урьд өмнө нь банкинд огт ажиллаж байгаагүй нэгэн.

1988 онд ОХУ-ын Техникийн дээд сургуулийг уурхайн ашиглалтын инженер, 1996 онд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн “Шихихутуг” дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөөд Хэнтийн Бор-Өндөрийн уурхайд машинист,  дараа нь ХЗДХЯ-ны Төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,  Хуульзүйн бодлогын газрын дарга, 2006-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажилласан туршлагатай. Харин Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа “Анод” банкийг дампуурахын өмнө хувьцаа гаргах зөвшөөрөл өгсөн. 

Тодруулбал, Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны даргын хувиар “Анод”-ыг нээлттэй хувьцаат компани болгох 100, 122, 199 дүгээр тогтоолыг тус тус гаргасан байдаг. 100 дугаар тогтоолыг гаргахдаа “...Банкны гишүүд хувьцааны төвлөрсөн мөнгийг зарцуулах эрхгүй” гэж заасан байдаг ч, удалгүй тэрхүү тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулан 122 дугаар тогтоол гээчийг үйлдэхдээ “...Анод банкны хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчид хүртэж болно” гэж тусгасан гэдэг. Үүнтэй нь холбоотойгоор БНСУ-ын “Шенхань” банк, Монголын хөрөнгийн бирж, Монгол дахь БНСУ-ын ЭСЯ гурвалжин, дөрвөлжин асуудал босч байсныг хүмүүс санаж л байгаа.

Өнөөдөр АН ч, МАН ч эрх барьсан Төрийн банкийг чинээгээр нь дэмждэг. Төртэй холбоотой бүх гүйлгээ энэ банкаар дамждаг. Адаглаад л иргэд орон сууцны ашиглалтын төлбөрөө зөвхөн Төрийн банкинд тушаадаг.

Харин үүн дээрээс нэмээд Төрийн банк өөрийн менежмэнтийг сайжруулан, нийт хөрөнгөө нэмэгдүүлэх учиртай. Харин ингэж чадаж байна уу, үгүй юу гэдэг ихээхэн эргэлзээтэй байгаа юм. Хувийн хэвшлийн банкууд өөрсдийн хэр чадлын хэрээр энэ зах зээлдээ “тоглоод” сурчихсан. Сүүлийн үеийн бүхий л технологийг цаг алдалгүй нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Тэр хэрээр харилцагчдын итгэл гүнзгийрч, хөрөнгө орлого нэмэгддэг гэсэн үг. Тэгвэл Төрийн банк тэдний хэмжээнд ажиллаж чадаж байна уу.

Нөгөө талаар Төрийн банкны үйл ажиллагаанд саад болох хэд хэдэн “чөдөр, тушаа” байхыг үгүйсгэхгүй. Нэгдүгээрт, энэ бол Төрийн банк. Төр мэддэг учраас шигшүүр, шаардлага багатайгаар боловсон хүчнийг бүрдүүлэх үзэгдэл ялангуяа удирдлагын төвшинд байж болзошгүй. Хоёрдугаарт таван жилийн тэртээ байгуулаад, удалгүй “Хадгаламж” банкны хамаг юмыг ийш нь шилжүүлсэн. Өнөө хэр нь өр зээл, ийш тийш гүйлгэх хөрөнгө мөнгөнийх нь хэрүүл дуусаагүй л байгаа. Гуравдугаарт хугацаа нь болоогүй байхад хувьчилна гээд зарлачихсан. Энэ бол үйл ажиллагаанд нь туйлын хортой. Хамгийн гол нь дээр хэлсэнчлэн мэргэжлийн удирдлага хэрэгтэй. Магадгүй, Д.Баярсайхан захирал банкаа өөд нь татаж, топ болгох маш сайн менежмэнт боловсруулаад байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл сайн. Учир нь монголчууд бүгдээрээ Төрийн банкны үйлчлүүлэгч, харилцагч байдгаараа онцлогтой.  Тийм учраас Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа мөн эсэхийг мэдэх эрхтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12