Засаг даргын нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо

2016-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Тус аймгийн Засаг даргын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилж аваргуудаа тодрууллаа. Тэмцээн хоёр жил завсарлаад байсан ч Аймгийн Засаг дарга Ш.Оргил энэ жил тэмцээнийг уламжлалын дагуу зохион байгуулснаар ес дэх жилтэйгээ золгож байгаа  юм.

Засаг даргын нэрэмжит тэмцээнд ЗДТГ-ын харъяа агентлагууд бүрэлдэхүүнээрээ оролцсон нь онцлог юм. Шатар, волейбол, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн таван төрлөөр зохион байгуулсан тэмцээнд 22 байгууллагын 500 гаруй баг тамирчин өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорив.

Өнгөрсөн баасан гаригт болсон тэмцээний нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймгийн Засаг дарга байхдаа тэмцээнийг санаачлан  2009 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Төрийн албан хаагчдын дундах  спортын таван төрөлт тэмцээний цар хүрээг нь улам өргөжүүлэхийг зорьж эхлүүллээ. Сумдаас гомдол хүсэлт ирсний дагуу дараа дараагийн тэмцээндээ бүх сумдын төлөөллийг оролцуулахад анхаарч аймгийн хэмжээний тэмцээн болгох бодолтой байгаа. Энэ тэмцээн төрийн албан хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарахын зэрэгцээ чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, хоорондоо танилцаж нөхөрлөх, нэг баг хамт олон болгох гол зорилготой. Зарим байгууллагууд нэгдэж орж байна. Манай аймаг шатрын спортоор улсдаа төдийгүй дэлхийд нэрээ гаргасан амжилттай. Саяхан өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчид амжилттай оролцоод ирлээ.  Цаашид шатар гэлтгүй спортын бүх төрлийг дэмжиж ажиллана. Би гавьяат тамирчин Д.Оюунболдын анхны шавь учраас миний амьдрал спорттой салшгүй холбоотой. Аймгаасаа олон алдар цуутай тамирчин төрүү­лэхийн төлөө дэмжиж ажиллана” гэсэн юм.

Тэмцээний эхний өдөр теннисний баг тамирчдын аваргууд тодорсон юм. Теннисний эмэгтэй төрлийн тэргүүн байранд ЭМНДХ-ийн  Ц.Дэлгэр шалгарч, Гаалийн газрын Б.Батчимэг, Сүхбаатар сумын ЗДТГ-ын М.Гантуяа нар удаалсан. Эрэгтэй төрөлд Цагдаагийн газрын А.Тогтохдорж түрүүлж, Цахилгаан шугам сүлжээний Т.Билгүүн, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн Ж.Ууганбаатар нар шалгарсан юм.

Харин тэмцээний гурав дахь өдөр шатар, волейбол, сагсан бөмбөг, дартсын аваргууд тодорсон юм.

Ийнхүү Сүхбаатар хотын төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагын ажилчид хэдэн өдрийн турш спортоор өрсөлдөж шилдгүүдээ тодруулав.

Шатрын спортын эрэг­­тэй­­чүүдийг “Монголын цахилгаан холбоо”ХК-ийн Д.Чойжамц тэргүүлж, Тат­варын газрын Ж.Баттөр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын н.Билэгсайхан нар удаалав. Эмэгтэйчүүдийг “Сэлэнгэ энерго”-ын А.Оюунцэцэг тэргүүлж, “Мэдээлэл сүлжээ” ХК-ийн М.Ууганцэцэг, ОБГ-ын Б.Эрдэнэсувд нар шалгарсан бол дартсын төрөлд Цагдаагийн газрын баг тэргүүлж, БОАЖГ,УЦУОШАлбаны баг хоёрдугаар байр, Хилийн цэргийн 0101-р ангийн баг тамирчид гуравдугаар байранд орлоо.

Волейболын эмэгтэйчүүдийн тэргүүн байранд Төмөр замын баг шалгарч, ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн баг, Хилийн мэргэжлийн хяналтын албаны баг тамирчид удааллаа. Эрэгтэйчүүдийн төрлийн тэргүүн байранд ЭМНДХ, ХХҮХ, ГБХЗХГ-ын баг шалгарч, Төмөр зам, ХЦ-ийн 0243-р ангийн багууд мөн шилдгээр шалгарсан юм. Харин сагсан бөмбөгийн төрлийн эмэгтэйчүүдийг Төмөр замын баг тэргүүлж, удаах байрт Хилийн цэргийн  0101-р анги, Гаалийн газрын баг тамирчид орлоо. Эрэгтэйчүүдийг ОБГ-ын баг тэргүүлж, Банкуудын баг хоёрдугаар байр, ЭМНДХ, ХХҮХ, ГБХЗХГ-ын баг удаах байрт оров.

Багийн нийлбэр дүнгээр ЭМНДХ, ХХҮХ, ГБХЗХГ-ын хамтарсан баг тэргүүлж, Төмөр замын баг, ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн баг гуравдугаар байрт  шалгарлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12