Эрүүл мэндийн цахим сантай болох ажлын анхны шанг татлаа

2016-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Иргэдийг эрүүл мэндийн цахим сантай болгох ажлыг Монгол Улс эхлүүллээ. Энэ ажлын  анхдагчаар Сэлэнгэ аймаг тэр дундаа Дулаанхаан тосгонд улсын хэмжээнд загвар болгон хэрэгжүүлэв. Тосгоны 18-аас дээш насны иргэдийг эрүүл мэндийн бүх төрлийн үзлэг оношлогоонд оруулснаар өвчний түүх цахим хэлбэрээр хадгалагдах юм. Ингэснээр иргэд хаана ч очсон регистрийн дугаараараа эрүүл мэндийн байдлаа мэдэх боломжтой боллоо.

Дулаанхаан тосгоны иргэдийг мэс засал, гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэл, зүрх судас, дотор, уушиг, хүүхэд, нүд, шүд, эхо, лабораторийн шинжилгээнд хамруулж иргэдийн цахим санг бүрдүүлэхээр Халдварт өвчин судлалын үндэсний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газрын 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан юм. Мэр­гэжлийн эмч нар өөрсдийн багаж хэрэг­сэлтэйгээ дөрөв хоногийн турш тосгоны иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, онош­логоо хийсэнд иргэд сэтгэл өндөр байлаа. Иргэдийн  эрүүл мэндийн цахим санг бүрдүүлэх “халдварт болон халдварт бус” өвчний эрт илрүүлгийн иж бүрэн үзлэг оношлогооны ажлыг аймгийн Засаг дарга Ш.Оргил санаачлан хэрэгжүүлж байгаа нь энэ аж. Тэрээр өнгөрсөн амралтын өдрөөр болсон нээлтийн  үеэр “Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт  “Иргэн бүрийг эрүүл мэндийн мэдээллийн сантай болгоно” гэж тусгасан. Ажлаа ДЭМБ-ын санхүүжилтээр Шаамар сумын Дулаанхаан тосгоноос эхлүүллээ. Иргэдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэг дороос авч байгаагаараа ихээхэн ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын хэмжээнд хамгийн түрүүнд хийгдэж байгаа” гэдгийг тодотгосон. Мөн энэ үеэр үзлэгт хамрагдаж шинжилгээ өгсөн иргэнээс элэгний С вирус илэрсэн тохиолдолд тухайн иргэн элэгний С вирусыг устгах “Харвони” эмийг курсээр нь үнэгүй авч хэрэглэх боломжийг олгож байв. Тосгоны иргэдийн 80-аас дээш хувь нь үзлэгт хамрагдсан тохиолдолд хамгийн сүүлийн үеийн зүрхний бичлэг, зөөврийн эхо аппаратыг эрүүл мэндийн төвд үлдээнэ гэдгийг аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын дарга нэр хэлж байв.

 Дулаанхаан тосгон  2000 гаруй хүн амтайгаас 18-аас дээш насны зорилтот бүлгийн 956 иргэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахаар бүртгэгджээ. Тосгон хэдий ч  хүн ам олон, явуулын түр оршин суугч ихтэй учир халдварт бус өвчлөлөөрөө улс болон аймгийн дунджаас 0.3 хувиар илүү байх магадлалтай учраас аймгийн Засаг дарга энэхүү ажлыг Дулаанхаан тосгоноос эхлүүлэх саналыг аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн нь ийнхүү биеллээ олжээ. 

Сэлэнгэ  аймаг зүрх судасны өвчин, хоол боловсруулах замын өвчлөлийн шалтгаант өвчлөл, нас баралт улсын дунджаас 1.3-1.5 хувиар өндөр байгаа. Мөн хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж сүрьеэ, БЗДХ-ын өвчлөл нийт халдварт өвчний 50 гаруй хувийг эзэлж байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од хэлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12