Үндэсний телевизийг үзвэр, үйлчилгээний газар болгоно гээд 720 сая төгрөг “шатаажээ”

2016-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үйл явдал ингэж эхэлжээ. МҮОНРТВ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь 2016 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНРТВ-ийн ашиглалтгүй байгаа 1000 мкв талбай бүхий X объектыг Event hall буюу үзвэр үйлчилгээний танхим болгох тухай тушаал гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар нь МҮОНРТВ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяаг томилсон байна.

Ингээд ажил эхлэв. Ажлын хэсэг нь “Бум-Асар”ХХК, “Могумб констракшн”ХХК, “ГААС”ХХК,  “Долоон марзад”ХХК, “ДАСЭ” ХХК-иудад үнийн санал хүргүүлж, “ДАСЭ” ХХК-иар зураг төслөө хийлгэхээр болж 2016 оны гуравдугаар сарын 2-нд гэрээ байгуулжээ. “ДАСЭ” ХХК-ийнхан Event hall буюу үзвэр үйлчилгээний танхимын төсөвт өртгийг 710 657 678 төгрөг гэж гаргаж өгчээ. 2016 оны тавдугаар сард дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяагаар ахлуулсан ажлын хэсэг “Тэгшмөнх” ХХК, “Уэнч” ХХК, “ДАСЭ” ХХК,  “Герман технологи” ХХК, “Вилла хоризон” ХХК-д үнийн саналаа ирүүлэхийг хүссэн бичгийг илгээсэн байна. Дээрх компаниуд ч ирүүлжээ. Эндээс хамгийн бага үнийн дүн ирүүлсэн гэсэн үндэслэлээр “Герман технологи” ХХК-ийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулжээ.

Үүний дагуу 2016 оны тавдугаар сарын 23-ны өдөр “Герман технологи” ХХК-тай 190 тоот гэрээ байгуулав. Гэрээнд зааснаар “Герман технологи” ХХК МҮОНРТВ-ийн Event hall-ыг 2016 оны наймдугаар сарын 23-наас өмнө хүлээлгэж өгөхөөр болов. Гэрээний нийт төлбөр 428 сая төгрөг бөгөөд ажлыг 100 хувь гүйцэтгэсний дараа тав хоногийн дотор үнийн дүнгийн 80 хувь буюу 342.4 сая төгрөг, түүнээс хойш 30 хоногийн дотор үлдсэн 20 хувь буюу 85.60 сая төгрөгийг “Герман технологи” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.

Ажлын явцад гэрээнд зарим өөрчлөлтийг оруулсан байна. 2016 оны зургадугаар сарын 6-нд ажлын зургийг шинэчилж батлав. Ингэхдээ гэрээний үнийн дүн болоод гүйцэтгэх хугацаанд ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна.

Ц.Оюундарь захирал болон ажлын хэсгийн ахлагч Д.Энхтуяа нар “Герман технологи” ХХК-д гэрээний мөнгө шилжүүлэхдээ хөөрхөн заль ашигласан байгаа юм. Энд бас нэг хүний нэр дурдах хэрэгтэй. Өдгөө МҮОНТВ-ийн ерөнхий нягтлангаар ажиллаж буй Ш.Энхтайван нь Ц.Оюундарийг АН-ын генсек байхад ерөнхий нягтлангаар нь ажилладаг байсан. Түүнийг дагаж телевизэд иржээ. Ном журмаар бол МҮОНРТВ-ийн данснаас 50-иас дээш сая төгрөг гарах бол Үндэсний зөвлөлөөр орж, зохих зөвшөөрлийг авдаг байна. Тиймээс тэд “Герман технологи” ХХК руу 50 сая хүргэхгүйгээр тасалж шилжүүлсээр байжээ. Тухайлбал, 2016 оны наймдугаар сарын 9-нд “Герман технологи” ХХК-ийн Голомт банкны 1801234436 тоот дансанд 40 сая, наймдугаар сарын 16-нд “Герман технологи” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 457050060 тоот дансанд 49 сая, есдүгээр сарын 1-нд “Герман технологи” ХХК-ийн Голомт банкны 1801234436 тоот дансанд 48.8 сая, есдүгээр сарын 2-нд “Герман технологи” ХХК-ийн Голомт банкны 1801234436 тоот дансанд 39.302.5 сая, есдүгээр сарын 2-нд “Герман технологи” ХХК-ийн Голомт банкны 1801234436 тоот дансанд 33.943.417 төгрөг шилжүүлсэн зэрэг баримтууд бий.

Ингээд ажил цааш үргэлжиллээ. Ажлын хэсгийн ахлагч, МҮОНРТВ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяа өмнөд хөршид явж байгаад дээрх Event hall-даа ширээ сандал, зөөврийн тайз авахаар шийдсэн байгаа юм. Ингээд БНХАУ-ын “Foshan Yijin Furnute Co.LTD”, “FOSHAN NANHAI LB STAGE EQUIPMENT CO.LTD”-аас 430 ширхэг ширээ сандал, зөөврийн тайзны хамт авсан гээд 48.8 сая төгрөгийг нөгөөх “Герман технологи” ХХК-ийн нэрээр шилжүүлэн авсан байгаа юм. Хачирхалтай нь “Герман технологи” ХХК-тай хийсэн гэрээнд ширээ сандал, зөөврийн тайз нийлүүлэх талаар огт тусгаагүй байгаа юм.

Ажил явсаар наймдугаар сарын 23-ндаа Event hall-ыг хүлээлгэж өгсөнгүй. Явсаар маргааш буюу энэ сарын 11-нд хүлээлгэж өгөхөөр болжээ.

Энд хачирхалтай хэд хэдэн асуудал байгааг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Хамгийн түрүүнд “Герман технологи” ХХК гэж чухам яадаг газар вэ гэдгийг нягталмаар байгаа юм. МҮОНРТВ их хэмжээний мөнгө хөрөнгө гаргаад ажил хийлгэх болохоор л энэ компани гараад ирдэг. Өөрөөр хэлбэл, энэ компани нэлээд эртнээс тус байгууллагын ажлыг гүйцэтгэсээр ирсэн баримтууд байна. Тухайлбал 2014 оны долдугаар сарын 18-нд хийгдсэн ¹2014/150 тоот ажил гүйцэтгэх гэрээ байна. Тэр нь флтан фондны хоёр өрөөг засварлах ажил байжээ. Тэр үед М.Наранбаатар ерөнхий захирал байсан. Харин алтан фондын өрөө засах ажлын гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгийн ахлагч нь бас л дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяа байв.

Нөгөө талаар энэхүү МҮОНРТВ-ийн ашиглалтгүй байгаа 1000 мкв талбай бүхий X объектыг Event hall буюу үзвэр үйлчилгээний танхим болгох ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, 720 сая төгрөгийн үнийн дүнтэй ажлын гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгосон. Өөр бусад зөрчлүүд ч энэ хуультай холбогдон гарах юм байна.

Мөн зураг төсөл хийх ажилд үнийн саналаа өгөн улмаар уг ажлыг гүйцэтгэсэн “ДАСЭ” ХХК гэж байна. Энэ компани “Герман технологи” ХХК-ийн шалгардаг ажил гүйцэтгэгчийн шалгаруулалтад ч бас нэр нь орсон байгаа юм. Эндээс үзвэл МҮОНРТВ-ээс зарлагддаг янз бүрийн төсөвт ажил нийтэд зарлагдаж хүрдэггүй, удирдлагуудын холбоо сүлбээтэй цөөн хэдэн компани “сонгон шалгаруулалт”-д нь оролцож, ажлыг хувааж авдаг байж болзошгүй.

Эцэст нь, МҮОНТВ бол улсын онцгой объект. Ерөнхий захирал Ц.Оюундарь тэнд яагаад Event hall буюу үзвэр, үйлчилгээний танхим байгуулахаар шийдсэн нь хачирхалтай байгаа юм.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12