Д.Норжин: Хүүхдийн нүүрний мурийлт ихэсч байна

2016-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Баянхонгор аймгийн “Баян-Энэрэл” эмнэлгийн дарга, сэргээн засах эмчилгээний тэргүүлэх зэрэгтэй их эмч Д.Норжинтой ярилцлаа.

-Танай эмнэлэг иргэдэд ямар тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-2001 онд Баянхонгор аймагт анхны 10 ортой хувийн эмнэлгийг бай­гуулж байлаа. Элэг, цөсний тэргүүлэх зэрэгтэй эмч Баасанхүү, дарх­вар судлаач Цэрэн­ханд эмч бид гурав анх санаачилсан. “Баян-Энэрэл” эмнэлэг өнөөдөр 10 ортой, хоёр эмч, зургаан ажилтан нийт найман хүний бүрэлдэхүүнтэйгээр дотрын өвчнийг оношилж, эмчлэх, сувилах, эрүүл мэндийн боловсрол олгох, сэргээн засах эмчилгээ, сувилахуй, асаргаа үйл­чилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хэвтүүлэн эмчлэхээс гадна амбулаторийн үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Гадуур дуудлагад явж, өдрийн болон нөхөн сэргээх эмчилгээ, бариа, зүү төөнүүр, хануур хийнэ.

-Танайхаас өөр хэвтэн эмчлүүлдэг хувийн эмнэлэг байдаг уу?

-Манайхаас гадна зургаан ортой эмнэлэг бий. Аймгийн хэмжээнд хувийн эм­нэлэгт байх ёстой орны тоо гүйцсэн гээд нэмэх боломжгүй байгаа юм. Хувийн эмнэлгийн орыг цаанаас нь заагаад өгчихдөг юм билээ.

-Аймагтаа танайх анхны хувийн эмнэлэг гэлээ. Үнэ төлбөрийн хувьд хэр боломжтой вэ. Энэ ху­га­­цаанд өөрийн гэсэн үйлч­лүүлэгчидтэй болсон байх?

-“Баян-Энэрэл” эмнэ­лэг нэгдсэн эмнэлгийн хашаан дотор байдаг учраас шинжилгээ өгөх, рентгенд харуулах, эмч нараас зөвлөгөө авах, мэдрэл, мэс заслын эмчид үзүүлэхэд орчин нөхцөл, давуу тал бүрдсэн. Сул тал нь гэвэл түрээсийн байранд байдаг. Хувийн эмнэлгийн санхүүжилтийг нэмэхгүй учраас хүндрэлтэй байна. Улсын эмнэлгийг бодвол боломжийн хямд үнэтэй. Нийгмийн даатгалаас 100 хувь мөнгөө авч чаддаггүй, 60 хувийн санхүүжилт авдаг. Улаанбаатарыг бод­вол аймгийн төвд амьдрал ахуй тааруу учраас хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнууд, ажилтай хү­мүүсээс боломжийн төл­бөр авдаг. Манай эмнэлэгт 10 хоног эмчлүүлэхэд 150 мянган төгрөг төлнө. Ажил­лаж байгаа эмч, суви­лагч нар нь дадлага турш­лагатай, иргэддээ та­нигд­сан хамт олон. Хамгийн гол нь орны тоо, санхүүжилт нэ­мэгд­вэл өргөжүүлэх бо­ломжтой. Манайх зөвхөн хэвтсэн хүндээ санхүүжилт авдаг. Өдрийн эмчилгээнд сан­хүүжилт өг­дөггүй. Тиймээс хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эм­нэл­­гүүддээ жаахан уян хатан хандаасай  гэж бод­дог. Сүүлийн үед хүн эмчлэхээсээ илүү бичиг цаасны ажил нь хүнд бол­чихоод байна.

-Яагаад?

-Хүнийг эмчлэхэд оношийг нь олох л чухал. Гэтэл сувилагч нарын бүрдүүлдэг маягт гэхэд 5-6 янз. Үүнийгээ өдөр бүр бөглөнө. Манайх ч яах вэ 10 хүнтэй. Би нэгдсэн эмнэлэгт давхар ажилладаг. Мэдрэлийн тасаг 40 хүн хэвтэн эмчлүүлдэг. Сувилагч нар эмчилгээгээ хийж дуусаад бичиг цаасныхаа ажлыг хийгээд хонож байна. Энэ ажлыг боловсруулсан хүмүүс нь их сайхан нарийн юм гаргачихлаа гэж бодож байгаа байх. Гэтэл эмч, сувилагч нарт ачаалал өгч байгаагаа мэддэггүй.    

-Өнөөдөр Баянхонгор аймагт ямар өвчин зонхилон тохиолдож байна вэ?

-Манайх анх элэг, цөсний өвчин, эмгэгийг оношилж, эмчлэх зорил­готой нээгдсэн. Тухайлбал, элэгний архаг бо­лон хурц үрэвсэл, цөсний зогсонгишил, нугала­ралт, нойр бул­чирхай, ходоод, хоол бо­ловс­руулах замын өвчтөнүүдийг авдаг бай­сан. Сүүлийн үед тусгай зөвшөөрлөөр дотрын чиг­лэлээр эмчилгээ хийж байна. Үүнд зүрх судас, даралт ихсэх, бөөр, дайврын өвчнүүд ордог. Үүн дээр давхар сэргээн засалт гэдгээрээ давуу талтай. Даралт ихтэй, харвалттай хүмүүст дараагийн нөхөн сэргээлтээр хэвтэн эмч­лүүлэх боломж байдаггүй. Тэгвэл манайд эмийн эмчилгээнийхээ хажуугаар нөхөн сэргээх эмчилгээгээ давхар хийлгэх боломжтой.

-Хараад байх нь хүмүүс хэвтэж эмчлүүлэхээс илүүтэйгээр өдрийн цагаар зүү төөнүүр их хийлгэх юм. Энэ талаар...?

-Одоо хүмүүс эмийн бус эмчилгээг их хийлгэдэг болжээ. Зүү төөнүүр тавиулсан хүмүүс жил гаруй болсны дараа таниар зүү тавиулснаас хойш өвчнөө мартсан байна гэсээр ирдэг. Өнөөдөр хуурамч эм их гарч байна. Бараг бүх эмний 60 хувь нь хуурамч. Ер нь нойргүйдэл, үе мөч, нурууны өвчинд зүү төөнүүр сайн. Сүүлийн үед нурууны өвчин нэмэгдэж, улам залуужиж байгаа. Мөн нүүрний мурийлт ихэсч байна.

-Таны бодлоор юунаас болж нүүр мурийж, нуруу нь өвдөж байна вэ?

-Мэдрэлийн ядаргаанаас болж нүд цавчина, нүүр татаж, мурийж байна. 4-5 настай хүүхдүүд их ирдэг. Үүний шалтгаан нь компьютер, зурагт, гар утаснаас болж байна. Бага насны хүүхдүүд гар утсыг хаана нь дарвал зураг авдгийг мэдэж байна. Нурууны өвдөлт хувцаслалттай холбоотой. Тухайлбал, хүмүүс тэмцээнд орох, дасгал хийсний дараа хөлстэй гарах, хүйтэн цементэн хана налах, шатан дээр сууж нуруугаа өвтгөдөг. Мөн хоол хүнстэй холбоотой. MRI хийлгэхээр хүн бүр мэс засал хийлгэх оноштой ирж байна. Тиймээс эм тариаг физик эмчилгээтэй хавсрахгүй бол яагаад ч болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

2 цаг 40 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

6 цаг 46 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

6 цаг 46 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

6 цаг 46 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

19 цаг 7 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

22 цаг 32 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

22 цаг 37 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин