Ч.Баатар: Дональд Трамп Обамагаас дор байдалд орж магадгүй

2016-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийг сонгох үйл явц дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Сонгуулийн үйл явцыг TV9 телевиз үзэгчдэд шууд дамжуулахын зэрэгцээ олон улсын тоймч Ш.Гантулга, Онц бөгөөд бүрэн Эрх элчин сайд, дипломатч Ч.Баатар нар сонгуулийн нөхцөл байдал, онцлогийг  танилцуулсан юм. Мөн нэвтрүүлгийн үеэр МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян, Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй улстөрч Н.Удвал нарын байр суурийг тоймлон хүргэж байна.

 

Ш.Гантулга: УРЬДЫНХААС ИЛҮҮ ИХ СӨРГӨЛДСӨН, УУР ХИЛЭН АССАН СОНГУУЛЬ БОЛЛОО

- Хиллари Клинтоны гарт маш хүчтэй бөмбөг бий. Энэ бол Латин америкийн хар арьст сонгогчид. АНУ-ын сонгууль 200 гаруй жилийн турш үргэлжлэхдээ ардчиллын асар том баяр хэлбэрээр явагддаг байсан. Тэгэхээр зөвхөн сонгууль биш хүмүүсийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлөх юм. Тус улсад коллежийн боловсролтой гэж манайхаар бол их сургууль төгссөн, өндөр боловсролтой хүмүүсийг хэлдэг. Тэд Дональд Трампыг эмэгтэйчүүдийн талаар болохгүй зүйл хэлдэг гэж дургүйцсэн. Трамп латин америк сонгогчдын дургүйцлийг хүргэсэн ч энэ аргаараа цагаан арьст иргэдийн дэмжлэгийг илүү хүлээлээ. Ерөнхийдөө энэ удаагийн сонгууль урьдынхаас илүү их сөргөлдсөн, уур хилэн ассан сонгууль боллоо. Иргэдийн 33 хувь нь Хиллари Клинтон биш учраас Трампын төлөө саналаа өгнө, 27 хувь нь улс төрийн туршлага, намыг нь дэмжиж байна гэсэн бол мөн 30 хувь нь Трамп биш учраас Клинтоны төлөө саналаа өгнө, 22 хувь нь үзэл бодлыг нь дэмждэг, таван хувь нь намыг нь дэмжиж байна гэсэн бол дөрвөн хувь нь эмэгтэй Ерөнхийлөгчтэй болохыг хүссэн гэх судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг нь үзэн ядах хандлагаар санал өгсөн. Трамп ялбал америкийн аж үйлдвэрийг сэргээнэ, мексикчүүдийг хилээр оруулахгүй, хана хэрэм босгоно. Мөн АНУ-ыг агуу болгох бодлого барина. Ер нь тус улсад сүүлийн хэдэн жилд Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч төр бариад олон улсын нөхцөл байдал сайжраагүй. Тиймээс шинээр ерөнхийлөгч болж байгаа хүнд хэцүү байх нь мэдээж. Барак Обамагийн үед АНУ-ын 20 триллион өрний дийлэнхийг бүрдүүлсэн. Мөн ам.долларын ханш буурч, зах зээл дээрх хэмжээ өссөн. Тиймээс эдийн засгийг сэргээхийн тулд асар их мөнгөөр бороо оруулна гэсэн үг. Трамп АНУ-ын бодлогыг өөрчлөх учраас европын орнууд хүлээж авахгүй, их айж байгаа. Мексикт түүнийг чөтгөр шиг үзэж байна.

 

Ч.Баатар: ТРАМП ЯЛСНААР АНУ-Д АЖИЛЛАЖ, СУРАЛЦАЖ БАЙГАА МОНГОЛЧУУД ХҮНД БАЙДАЛД ОРНО

-Төрд ажиллаж үзээгүй, бизнесмэн, тэрбумтан Трамп сон­гуульд  өрсөлдөхдөө бод­логын зүйл яриагүй. Нэлээд хар бараан мэдээллээр сурталчилгаагаа голчилсон. Америкийн сонгууль шууд бус хэлбэртэй учраас сонгогчид гэж нэрлэгдээд байгаа 538 хүний 270-ыг авсан бол ялна. Сонгуулийн дүн тодорхой болсон ч арванхоёрдугаар сард өгсөн сонгогчдын саналыг нэгдүгээр сарын 6-нд шинээр бүрдсэн конгресс тоолж албажуулна.

Сонгуулийн хувь заяа том хотуудад хэн ялав гэдгээс хамаардаг ч хаашаа ч гуйвж болзошгүй 13 муж ихээхэн нөлөөлдөг. CNN-ийн судалгаагаар Хиллари 270 төлөөлөгчөөс 266, Трамп 204 сонгогчийг хармаандаа байлгана гэсэн тойм гаргасан.  Дональд Трамп одоо байгаа 35 хувийн татварыг 15 хувь болгосноор ажлын байрыг үйлдвэрлэнэ гэсэн бол Хиллари ажлын байрыг шинээр бий болгох ирээдүй рүү чиглэсэн эдийн засгийн бодлого хэрэгтэй байгааг хэлж байгаа. Тэдний өрсөлдөөний хамгийн гол бодлого нь цагаачлалын асуудал. Трамп шүүх, хуулиас зугтдаг эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хөөн гаргах тусгай газар байгуулна, хатуу бодлого баримтална гэсэн бол Хиллари иргэншил олгох олныг хамарсан цагаачлалын бодлого хэрэгтэй байгаа гэж байгаа юм. Судлаачид цагаачлалын хатуу бодлого нь Трампад эргээд сөрөг үр дагавартай гэж үзэж байгаа. Трамп баячуудын татварыг багасгана гэсэн бол Хиллари баячуудаас авдаг татварыг өсгөнө гэсэн бодлого барьсан.

Дональд Трамп ялах­гүй бол сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, тэмцэнэ гэж мэдэгдсэн нь хамгийн их уурласан цагаан арьстныг төлөөлж байгаа гэж ойлгож болно. Хиллари Клинтоныг одоогийн төр институцид 30 гаруй жил ажилласан учраас Обамагийн бодлогыг үргэлжлүүлэх магадлалтай. Хоёр нэр дэвшигчийн  гол ялгаа бол Хиллари нам, ерөнхийлөгч, конгрессын гишүүдийн  дэмжлэгийг авсан. Мөн урлагийн одууд, тамирчид, хамтран зүтгэгчид  түүнд саналаа өгнө гэдгээ хэлсэн. Харин Трамп ганцаараа. Нам нь хүртэл түүний эсрэг байгаа учраас Трампад  цаашид ажиллахад хэцүү байх болно. Нам нь зөрчилтэй, конгресстой ажиллахад их хэцүү. Трамп бараг Обамагаас дор байдалд орж магадгүй.

Барак Обамаг албан тушаалаа өгч буй энэ үед Америкийн санал өгөгчдийн 54 хувь нь түүнийг маш сайн ажилласан гэж үнэлсэн. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Гэтэл Хиллари, Трамп хоёрыг сонгогдоход хэр дуртай байна гэхэд 10 хүний 4 нь баяртай байна гэх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хоёр муугаас алийг нь сонгох вэ гэж үзэж байгаатай адил. Энэ жилийн сонгуульд гадаад хүчин зүйл нөлөөлж магадгүй ганцхан зүйл нь оросууд Ардчилсан намыг хакердсан учраас сонгуулийн дүнг хакердах вий гэдгээс нэлээд болгоомжилсон. Оросууд АНУ-ын сонгуульд нөлөөлөх гэж оролдож байна, Трамп гарч ирэх юм бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн шатрын хүү болох магадлалтай хэмээн яригдаж байгаа.

АНУ-ын Ерөнхий­лөг­чийн сонгуульд өрсөлд­сөн бусад хоёр нэр дэвшигч нэг нь Трамп, нөгөөх нь Хилларигийн  эсрэг буюу саналаас нь 3-4 хувийг зулгааж байна гэсэн үг. Трамп Обамагийн явуулж байсан бодлогыг өөрчилнө, Хиллари үргэлжлүүлнэ гэдгээ ил тод зарласан. Трамп ялснаар АНУ-д ажиллаж амьдарч суралцаж байгаа монголчууд хүнд байдалд орно. Ер нь бүгдийг нь гаргана гэж зарлаад байгаа.

 

Э.Эрдэнэжамъян: ДЭЛХИЙ ДАЯАР ТОМ НАМУУДААСАА ТАТГАЛЗАЖ, ЗОРИГТОЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БАЙНА

-Хуульч, улс төр сонирхдог хүний хувьд өөрийнхөө бодлыг хэлье. Америк, европын улс төр судлаачдын үзэж байгаагаар АНУ-ын хоёр нам ард түмнийхээ итгэлийг алдсан байна. Хэдэн банк, үндэстэн дамнасан корпорациудад үйлчилдэг сүлжээ маягийн зүйл болсон гэсэн дүгнэлтийг хийж байна. Дональд Трамп гэж хүнийг Бүгд Найрамдах намыг төлөөлөх гэхээсээ бие дааж, гуравдагч хүчнийг төлөөлж байна гэж харж байгаа. Яагаад гэвэл Бүгд Найрамдах намын дарга, нөлөө бүхий улстөрчид нь Хиллариг дэмжинэ гэж хэлсэн. Үүнээс харахад Трамп бараг намтайгаа өрсөлдөөд байгаа гэж харж болохоор. Манайхаар бол МАН, АН гэсэн хоёр том намтайгаа өрсөлдөж байгаа гэж ойлгож болно. Америкчууд Трампыг сонгож байгаа нь гуравдагч хүчнийг сонгож зоригтой өөрчлөлт хийж байна гэж хэлж болно. Дэлхийн энх тайвны үүргийг гүйцэтгэнэ гэсэн нэрээр энд тэндгүй цэрэг зэвсэг байрлуулах үйл ажиллагаанд татвар төлөгчдийн мөнгөнөөс асар ихийг зарцуулдгийг шударгаар хэлж байгаа хүн бол Трамп. Тэр нь АНУ-ын ард түмэнд таалагдаж байна. Ер нь дэлхий даяар олон жил нэг хэвийн байдлаар бодлого барьж ирсэн том намуудаасаа татгалзаж, зоригтой өөрчлөлт хийж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын буруу бодлогыг хэрхэн саармагжуулах үйл явц АНУ-д болж байна.

 

Н.Удвал: УЛС ТӨРИЙН ХАТУУ ХАРГИС ҮР ДАГАВРЫГ ЗӨӨЛЛӨХӨД ЭМЭГТЭЙ ХҮНИЙ УЯН ХАТАН УХААН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ

-Дональд Трамп, Хиллари Клинтон нарыг Америкийн ерөн­хий­лөг­чийн сонгуулийн түүхэнд сөрөг рейтингтэй хоёр хүн нэр дэвшиж байгаа гэсэн дүгнэлтийг тус улсын улстөрчид хийгээд байгаа. Тиймээс аль алийг нь гаргахгүйн төлөө ирц маш өндөр байх магадлалтай. Америкчуудын хувьд түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох хүсэл сонирхол, хүлээлт хүн амын дийлэнхэд нь байна гэсэн ерөнхий ажиглалт байсан. Эмэгтэйчүүд улс төрд орох нь олон ач холбогдолтой. Монгол Улсад 2013 онд эмэгтэй хүн анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Тэр дундаа МАХН нэр дэвшүүлсэн нь амжилттай алхам болсон гэж үздэг. Улс төрийн процессын хувьд хүний эрх, тэгш байдлыг хангахад чухал улс төрийн үйл явдал болсон. Нэр дэвшихээсээ эхлээд сонгууль хэр шударга явагддаг гэдэгт аль ч улс орон анхаарал татдаг. АНУ-д анх удаа эмэгтэй тэр дундаа туршлагатай улстөрчийг нэр дэвшүүлсэн нь түүхэн үйл явдал. Улс төрийн хатуу харгис үр дагаврыг зөөллөхөд эмэгтэй хүний уян хатан ухаан зайлшгүй хэрэгтэй учраас эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгоход давуу талтай. Хиллари Клинтон жижиг дунд бизнес эрхлэгчид, ахмад зэрэг нийгмийн эмзэг бүлэг рүү анхаарлаа хандуулж мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Трамп хөрөнгөлөг хэсэг рүү чиглэсэн бодлого явуулсан. Монгол Улсын хувьд өөр. Ерөнхийлөгч өөрийн хариуцах бүрэн эрхийнхээ хүрээнд бодлого боловсруулахаас биш Засгийн газар, Улсын их хурлын хийх ёстой зүйл рүү халих боломжгүй. Америктай ч юм уу харьцуулахад манай улсад сонгуулийн дүн шударга байхаа больсныг хүн бүхэн мэднэ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

2 цаг 41 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

6 цаг 46 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

6 цаг 46 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

6 цаг 46 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

19 цаг 7 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

22 цаг 32 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

22 цаг 37 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин