Хятадын эрдэнэ болсон Гүйжөү

2016-11-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Гүйжөүгийн цаг агаар өвөлдөө урин дулаан, зундаа сэрүүхэн учраас “Хаврын хот” хэмээн нэрлэдэг байна.

Монголын сэтгүүлчдийн баг Хятадын Гүйжөү, Гуандун мужаар аялж их гүрний  хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, үйлдвэрлэл, техник технологийн хөгжилтэй танилцлаа. Бидний аялал баруун өмнөд хэсэгт нь байрлах үзэсгэлэнт Гүйжөү мужаас  эхэлсэн юм. Энэхүү муж нь хойд талаараа Сычуань, өмнөд хэсгээрээ Жуан үндэстний өөртөө засах оронтой хил залгаа оршино. Хотын цаг агаар өвөлдөө урин дулаан, зундаа сэрүүхэн учраас “Хаврын хот” хэмээн нэрлэдэг байна. Мөн дотоодын жуулчид олноороо цуглаж,  зарим хотоос өндөр настнууд ирж халууны улирлыг Гүйжөүд өнгөрүүлэх нь ч бий. Битүү ой бүхий шовх уулнууд дунд өндөр өндөр байшин сүндэрүүлж, хотоо бий болгож чадсан нь энэ нутгийн ард түмний ажилсаг чанарыг харуулна. Мөн ногоон байгууламж бий болгох гэж мод тарьж, услахын зовлон тэнд байхгүй. Нэг үгээр хэлбэл Гүйжөү бол тэр чигтээ ой, тэр чигтээ цэвэр агаар ажээ. Тиймдээ ч  Хятад даяараа “Солонгорсон Гүйжөү” хэмээн өргөмжилдөг.  Мөн гүй хэмээх нэр нь эрдэнэ гэсэн утгыг агуулах бөгөөд энэ муж Хятадын ард түмний нэгэн эрдэнэ болон эрчимтэй  хөгжиж байна.

 

МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД НЬ ЦОГЦ ХЭЛБЭРЭЭР ХӨГЖИЖ БАЙНА

 

Энэ удаагийн сэтгүүлчдийн багийг Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны дэд дарга Жао Шүнь Гүө,  Өвөрмонголын Засгийн газрын хэвлэлийн албаны дарга О.Баянжаргал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар ахлан ажиллалаа. Гүйжөүгийн уулзалт Дижитал хэрэглээг харуулах төвөөс эхэлсэн.  Энэхүү төвийг Бээжин хотын шинжлэх ухаан технологийн хороо,  Гүйжөү мужын ардын засгийн газар хамтран байгуулжээ. Төвөөс иргэд дижитал хэрэглээг танин мэдэх, хэрэглэх, мэдрэх боломжтой байна. Ерөнхийдөө Хятад Гүйжөү мужаа техник технологи, аялал жуулчлал давамгайлсан хөгжил рүү хөтөлж байгаа нь анзаарагдаж байсан юм. Мужийн хэвлэл мэдээллийн салбарт ч уламжлалт байдлаас орчин үеийн цахим хэвлэлд шилжих дэлхийн нийтийн чиг хандлага давамгайлах болжээ. Энэ төрөлдөө ч хэвлэлийн салбарынхан нь сайн бэлтгэж, анхнаасаа амжилттай шилжиж эхэлсэн байна. Гэхдээ цаасан сонин болон уламжлалт мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй гэдэгтэй санал нийлж байлаа. Мөн мэдээллийн хэрэгслүүд нь телевиз, сонин, сайт, цахим худалдаа гээд цогц хэлбэрээр хөгжиж байгаа нь давуу талтай байлаа. Тухайлбал, “Өнөөгийн Гүйжөү” сэтгүүл нь дэргэдээ нэг сонин, хоёр хэвлэлийн хороо, төрийн нэгдүгээр зэрэглэлийн мэдээллийн сайт, худалдаа арилжаа, зан заншил, уламжлалт байдал зэргийг харуулах найман төрлийн сэтгүүл гаргадаг байна.

 

ГҮЙЖӨҮД 4000 ТӨРЛИЙН ЭМИЙН УРГАМАЛ УРГАДАГ

Сэтгүүлчдийн багийнхан Гүйжөү мужийн төв Гүй-Янь хотоос 12 км-ийн зайд байрлах Гуаньшанхү нуурын паркыг зорилоо. Байгалийн үзэсгэлэнг харж давхисаар Хятадын уламжлал байдлыг харуулсан нууранд ирсэн юм. Гүйжөү мужын 90 хувь нь уул толгод бөгөөд тэнд уул нураан барилга босгож, уул нүхлэн зам тавьж байна. Гуаньшанхү нуур энэ үзэсгэлэнт байгаль дунд улам өнгө нэмэх аж. Тохижилтод Хятадын Засгийн газраас  1255 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ.   Нуурын төгөлд алим, лийр, интоор, тоор зэрэг жимсний мод ургаж, цагаан бадам, цаа мод, түвэр цэцэг, жүржлэг зэрэг бут ургамал ургаж байна. Ер нь Гүйжөү муж цай, эмийн ургамлаараа Хятад улсдаа дээгүүрт ордог бөгөөд ойролцоогоор 4000 төрлийн эмийн ургамал ургадаг байна. Гүйжөүд жилд хоёр удаа ургац авна. Тутарга, эрдэнэ шиш, улаан буудай, төмс, тамхи, хөвөн, чихрийн манжин, ялангуяа цайг ихээр тариалдаг юм байна. Тус муж торгоны хүр хорхой үржүүлдэг Хятадын дөрвөн гол нутгийн нэг юм.  Мөн ой модны төрөл олон бөгөөд Хятадын хуш модны гол нутаг байна.

 

ОЛОН ҮНДЭСТНИЙ ӨЛГИЙ НУТАГ ГҮЙЖӨҮ

Гүйжөүд цахим мэдээллийн хэрэгсэл хурдацтай хөгжиж байна. Үүнийг Солонгорсон Гүйжөү сайтын үйл ажиллагаанаас харж болно. Сайтыг Гүйжөү өдрийн сонины групп, радио телевиз, өнөөгийн Гүйжөү сэтгүүл, Хятадын телеком компани хамтран байгуулжээ.  Тухайн мужид цахим хэрэглээ хүрээгээ тэлж, интернэт хэрэглэгчдийн тоо олон саяд хүрчээ. Сайтын хувьд дан ганц мэдээллийн чиглэлээр хөгжихгүй, цахим худалдаа зэрэг бизнесийн үйл ажиллагаануудыг хамтран авч явдаг байна.  Энэхүү сайт нь 30 гаруй сэтгүүлчтэй бөгөөд ажилд авахдаа ёсзүйн шалгалтыг маш нарийн авдаг гэлээ. Ийнхүү цахим мэдээллийн хэрэгсэл сонин сэтгүүлийн байгууллагатай танилцсан манай багийнхан  “Солонгорсон Гүйжөүгийн салхи”  нэртэй урлагийн тоглолтод саатлаа. Энэхүү муж нь байгалийн үзэсгэлэнгээрээ гайхагддаг төдийгүй хамгийн олон үндэстэн ястан амьдардгаараа онцлогтой байна. Хятад үндэстнээс гадна мяо, бү-и, дүн-и, шүй, хотон, мөлао, жуан, яо, манж, бай, түжя зэрэг олон үндэстэнтэй. XX зуунаас хойш Гүйжөү мужийн цөөн тоот үндэстний хүн ам хоёр дахин өссөн Хятадын хүн амын дундаж өсөлтөөс өндөр байна. Одоогоор мужийн хэмжээнд 40 сая хүн амьдарч байгаа юм.

 

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12