АН-ын шинэчлэлийн хорооныхон Гүйцэтгэх зөвлөлд шаардлага хүргүүлжээ

2016-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

АН-ын шинэчлэлийн хорооныхон мэдээлэл хийж, намынхаа шинэчлэлтэй холбоотой зарим зүйлийг мэдээллээ. Энэ үеэр  "Ардчилсан намын шинэчлэлийн цөм нь тус намын олон нийтээр хэлэлцүүлэгдсэн намын үндсэн дүрмийн шинэчлэлд тусгалаа олох ёстой. Энэ удаад Ардчилсан намын их хурал нь намын үндсэн дүрмийг шинэчлэх түүхэн хурал зохион байгуулагдах гэж байна. Үндсэн дүрмийн шинэчлэл нь Ардчилсан намын бүх гишүүд, түүнчлэн үндэсний хэмжээний гол улс төрийн намын хувьд Монголын бүх иргэдэд хамаатай тул улс төрийн намын шинэчлэлийн процесс нь ил тод, нээлттэй байх ёстой"  гэж үзэж байгаагаа хэллээ. Мөн шинэчлэлийн хорооныхон намдаа шаардлага хүргүүлж байгаагаа энэ үеэр дуулгасан юм. Шаардлагад “Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд үзэл баримтлал, намын дотоод засаглал, гишүүнчлэл, санхүүжилтийн талаар олон талд дүрмийн төслүүд боловсруулагдаж байгааг нэг цонхоор олон нийтэд хүргэх шаардлагатай байгаа тул Ардчилсан намын вэб сайтад дүрмийн төсөл бүрийг байршуулах, Ардчилсан намын дүрмийг хэн, хэрхэн хэлэлцүүлэх нь шинэчлэлийн үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг тул Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаар дараах асуудлаар санал оруулж шийдвэрлүүлэх” гэжээ.  Мөн  
Энэхүү шаардлага нь зөвхөн Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй.  Ардчилсан намын олон мянган энгийн гишүүдийн шаардлага гэдгийг хэлсэн юм.  Гүйцэтгэх зөвллөлөөс шаардлагын хүрээнд гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ардчилсан намын нийт гишүүдэд хандаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу ирүүлэхийг хүсчээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12