“Сумын эмч”-ийн бодит түүх кинонд мөнхрөв

2016-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Сумын эмч” киноны ерөнхий найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн, “Эзэнгүй айл” телевизийн олон ангит киногоор олны танил болсон нэрт найруулагч О.Соёлт ажиллажээ.

 

Р.ОЮУН

Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн залуу эмч Шижирнямбуу Говь-Алтай аймгийн Тонхил суманд хуваарилагдан иржээ. Улаанбаатар хотод төрж өссөн тэрээр хөдөлмөрийн гараагаа сумын эмнэлгээс эхэлж хал үзэж, хашир сууж ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн эмч болно.

Залуу насны оргилуун хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн хөдөө орон нутгийг зорьж суманд ажиллах явцдаа багагүй бэрхшээлтэй учирч зориг мохжээ. Гэвч тэрээр нутгийн бүсгүй, сумын дунд сургуулийн багш Хоролсүрэнд сэтгэлтэй болсноор хот буцах бодлоо түр орхиж орон нутагт суурьшин ажиллана. Түүний санал санаачилга олон хүний дэмжлэг, хүндэтгэлийг хүлээсэн ч зарим атаархагч хүмүүсийн матаасаар үл ойлголцол үүсч удирдлагын зүгээс зэмлэл, шийтгэл хүлээж аймгийн прокурорт мөрдөгдөж, намаас донгодуулж шийтгүүлнэ.

Гэвч Шижирнямбуу энэ бүхэнд шантралгүй бэрхшээлийг даван туулж, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд үнэнчээр зогсч, өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ харуулж, сумын хүн эмнэлгийн үйл ажиллагааг улсын тэргүүний эмнэлэг болгож чадсан талаар “Сумын эмч” кинонд гардаг байна. Тус киноны нээлт өчигдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд болсон юм.

Киноны зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Д.Намдагийн нэрэмжит шагналт зохиолч Т.Баасансүрэн, ерөнхий найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн, “Эзэнгүй айл” телевизийн олон ангит киногоор олны танил болсон нэрт найруулагч О.Соёлт ажиллажээ. Харин киноны хөгжмийг Монголын хөгж­мийн зохиолчдын хол­бооны ерөнхийлөгч, залуу хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажил­тан Х.Алтангэрэл бичиж, гол дүрд залуу жүжигчин Н.Баттогтох, Р.Янжиндулам, Э.Баярчимэг нар тоглосон байна. “Бурхны элч” телевизийн цуврал кино дотроо “Сумын эмч”, “Өрхийн эмч”, “Ардын эмч” гэсэн хэсэгтэй бөгөөд эхний бүлэг болох “Сумын эмч” кино долоон ангитай. Ирэх даваа гаригаас эхлэн TV-9 телевизээр гарах аж. Энэ кино нь ТВ-9 телевийн уран бүтээлч хамт олны 2016 онд бүтээ­сэн томоохон уран бүтээлийн нэг юм.

 

КИНО БҮТСЭН ТҮҮХ

Уг киноны уран бүтээлчдийг хүлээн авах үеэр хөдөөгийн эмнэлэгт олон жил ажиллаж буй багийн эмчийг ЭМЯ-наас Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, урамшуулав.

 

Зохиолч Т.Баасансүрэн киноныхоо талаар “Би Ховд аймгийн Цэцэг сумын хүн. Манай сум хоёр зүйлээр алдартай. Үүний нэг нь уран нугаралт. Айлын охид бүр нугардаг уламжлалтай. Хоёр дахь онцлог нь 100 гаруй эмч төрж гарсан байдаг. Туайлбал, Хөдөл­мөрийн баатар, Ардын эмч, академич Н.Баасанжав эмч зүрхний алдартай мэс засалч хүн. Гэтэл хүмүүс ямар ч өвчин туссан энэ эмч дээр очдог. Уурлана гэж байхгүй муухан инээчихээд үзнэ.

Манай нутгийнхан Н.Баасанжав эмчийг тэнгэрийн хүн, бурхны элч гэж ярьдаг байсан. Эндээс бурхны элч гэж эмчийн тухай бичиж болох юм гэсэн санаа анх төрсөн. Намайг ТВ-9 телевизэд ирсний дараа манай үүсгэн байгуулагч Н.Энхбаяр уулзахдаа “Та сумын эмчийг алдаршуулсан олон ангит кино хийвэл зүгээр юм биш үү” гэсэн санааг хэлсэн. Тэгээд зориг шулуудаад Эрүүл мэндийн яам дээр очиж сайд, дарга нартай нь уулзаж сумын эмчээр олон жил ажилласан гур­ван хүнийг олж, уншиж судалсан. Тэгэхэд Говь-Алтай аймгийн Тонхил суманд 45 жил ажилласан, гавьяатаас Ардын эмч болсон П.Шижээ, Баянхонгор аймгийн Заг суманд 38 жил ажил­ла­сан, хүний гавьяат эмч Шаравнямбуу, Говь-Ал­тайн Төгрөг суманд 20 гаруй, бусад суманд ажил­ла­сантайгаа нийлээд 40-өөд жил ажилласан хү­ний гавьяат эмч Шадарбал нартай уулзаж, намт­раас нь яриулсан. Ард түмнийхээ эрүүл мэн­дийн манаанд зогсч буй мян­­га мянган эмчид тохиолд­дог жаргал, зов­лон бэрхшээлийг хэр­хэн туулдгийг энэ кино­гоороо харуулахыг зорь­сон. Киног хийхэд Эрүүл мэндийн яам маш их тусал­сан” хэмээн киноны нээл­тийн үеэр хэлж байлаа.

 

П.Шижээ: 45 ЖИЛ ТОНХИЛ СУМЫН ЭМЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

 

Сумын эмч” киноны нээлтийн үеэр Говь-Алтай аймгийн Тонхил сумын эмч П.Шижээтэй ярилцсанаа уншигч танд хүргэе.

-Та манай уншигчдад өө­рий­гөө танилцуулахгүй юу?

-Би анагаах ухааны дээд сургуулийг эх ба­рих, эмэг­тэйчүүдийн эм­чээр төгс­сөн. Мэргэж­лээрээ 45 дахь жилдээ ажил­лаж байна. Энэ кино төрөх болсонд би туйлын их баяртай байна. Со­циа­лизмын үеийн мянга мянган эмнэлгийн ажилч­дын хүнд бэрх замыг туул­даг урт хугацааны амьд­ралыг харуулсан киног бүтээсэн зохиолч, най­руулагч, жүжигчиддээ баяр хүргэмээр байна.

-Сумын эмчээр ажил­лахад хүндрэлтэй байв уу?

-Анх орон нутагт сумын эмчээр ажиллахад хүнд­рэлтэй байсан. Газар нутаг бартаатай, унаа тэрэг байдаггүй ердийн хөсгөөр үйлчилдэг байлаа. Тэр үеийн хөдөлмөрчдийн са­наа бодол жигдрээгүй, орчин эрүүл ахуйн шаард­лага хангаагүй, боловсон хүчин, боловсролтой хү­мүүс дутагдалтай байсан. Гэсэн ч тэр дундаас  урган гарч байгаа сэхээтнүүдийг дэмжиж, туслах ажил явагд­саны үр дүнд манай сумын эмнэлгийн хамт олон улсын хэмжээний үйл ажиллагаанд хүрсэн. 2014 онд Эх, хүүхдэд ээл­тэй эмнэлэг, 2015 онд топ стан­дарт эмнэлгээр Тонхил сумын хамт олон шалгарсан. Манай эмнэл­гээс олон эмч, мэр­гэ­жил­тэн, боловсон хүчин төр­сөн. Тухайлбал, Тө­рийн соёрхолт, сэтгүүлч Д.Норов, зүрхний мэс за­салч, доктор Ц.Даваа­цэрэн, эмзүйн ухааны доктор Д.Чойжамц нарыг дур­дахад сэтгэл хангалуун байна.

-Киноны зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ. Танай орон нутгийн удирд­лагууд хэр дэмжиж байв?

-Киноны зураг авалт хоёр жил гаруй үргэлжилсэн. Мэргэж­лийн жүжигчид оролцсон, хөдөө орон нутгийн эм­нэлэгт зураг авалт хийс­нээрээ онцлогтой. Зах зээл, эдийн засгийн үед жин­хэнэ сэтгэлтэй хүн нэг байдаг. Өөр сэтгэлтэй хүмүүс ч байсан. Кино тэр л орчинд төрсөн дөө.

-Залуу насанд шантрах үе байсан л байх. Хэрхэн давж гарсан бэ?

-Мэдээж шантрах үе байсан. Тэр бүгдийг ха­заар­лан барьсаар байгаад ийм үр дүнд хүрсэн дээ. Тухайлбал, унах унаа ердийн хөсөг, хүйтэн, дэд бүтэцгүй, эм, тарилга, тоног төхөөрөмж муу бай­сан. Нэгэнт хүний төлөө өргөсөн тангарагтаа үнэнч учраас олон жил ажилласан. Манай гэр бүлийн хүн надтай хамт очоод таван хүүхдийн эцэг эх болсон. Арын ажлыг зал­гуулдаг гэргий маань бай­сан болохоор алдар гавьяа, ажлын амжилтад хүрэх эх үүсвэр болсон. Монгол Алтайн нурууны баруун талд Тахийн шар нуруу, уудам говийг гатлаад 6-7 хоног, нэг явахдаа 1600 км газрыг туулах ч үе байдаг байлаа. Бид хамт олныхоо туслалцаатайгаар энэ ажлыг хийж ирсэн. Монгол Алтайн нуруу­гаар морь, тэмээ, ма­шин тэргээр 1200 гаруй удаа туулсан. Мөн Ан-2 онгоцоор салхинд цо­хиулж 30-40 метр газарт шидэгдэж байсан удаатай.

-Хөдөөгийн эмч төвийн эмчээс ялгаатай юу?

-Ялгаатай байлгүй яах вэ. Хотын эмч нар цаг нартай ажилладаг бол хө­дөө­нийхөн цоожгүй гэр­тээ, цаг наргүй, өдөр шөнө­­гүй ажиллана. Одоо­­гийн эмч нар ца­хим электроникийн ард суусан, орчин үеэр цэнэг­лэсэн сайхан боловсон хүч­нүүд байна. Биднийг анх очиход балын харан­даа, хортой цаастай нөхөр­лөдөг, бичгийн ма­шин тоо­тойхон, тоног төхөө­рөмж ч тааруухан байсан. Ямар сайндаа тариураа Загийн гал дээр буцалгадаг байх вэ.

-Таныг үзэл бодлоосоо болоод шийтгүүлж байсан гэсэн. Энэ талаар...?

-Жаахан хатуухан шаард­лага тавьчихаар хан­гиналаа гэнэ. Зөөлөн шаард­лага тавихаар жи­жүү­рийнхээ цагт ажлаа хаяад явчихна. Өвчтэй хүнээ сахихгүй, дусал зал­га­чи­хаад орхиод алга болсон хү­мүүстэй ширүүхэн ярих­гүй бол болохгүй шүү дээ.

-Залуу эмч нартаа хан­даж юу гэж хэлэхсэн бол?

-Хөдөөгийн эмч нар, залуу боловсон хүчнүүд минь хүний төлөө сэтгэл үнэн, хоёргүй сэтгэлээр тус болох, өвчнийг нь эдгээж анагаачих юмсан гэ­сэн үүднээс чин сэтгэлээ өвөрлөж миний Мон­голын ард түмэнд үйл­чилбэл хэчнээн сайхан билээ. Үүнийгээ биелүүлж яваарай гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

2 цаг 39 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

6 цаг 44 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

6 цаг 44 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

6 цаг 44 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

19 цаг 5 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

22 цаг 30 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

22 цаг 36 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин