Б.Мөнхбаатар: “Оюунтолгой”-н ажилчдын 90 хувь, нийлүүлэгч компаниудын 60 хувь нь Монгол

2016-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллаж, Оюутолгой компанийнй бүтээн байгуулалттай танилцлаа.  Доройтсон эдийн засгийг сэргээх хөшүүрэг болох уул уурхайн салбараа ашиглах амлалтаа биелүүлэхэд туслах зэс, алтны томоохон орд “Оюутолгой”-н ажлыг эрчимжүүлэх чухал ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд танилцаж, өөрийн санаа бодлоо илэрхийллээ. “Оюутолгой компанийн Монголд үзүүлэх хувь нэмрийг зөвхөн татварын орлогоор хэмжихгүй. Та бүхэн худалдан авалт, ханган нийлүүлэлтээ Монгол Улсаас хангаж, монгол ажилчдыг ажлын байраар хангаад зогсохгүй мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлж, илүү нарийн мэргэшүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Оюу толгой төсөл Монголын эдийн засгийн өсөлтийг эрчимтэй нэмэгдүүлэх, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төсөл төдийгүй 1600 хүнийг ажлын байраар хангаж, орон нутгийн компаниудтай хамтран ажилласнаар бизнесийн хүрээг нь тэлэх юм.  Энэ нь тус төслийн ашиг орлогыг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаад валют, макро эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх юм.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар “Оюу толгойн ордын нөөцийн 80 хувийг эзэлдэг далд уурхайн ажлыг оны эхний улирлын байдлаар нийт 1600 ажилчид гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажиллагсдын 90 гаруй хувь нь Монгол ажилчид байна. Мөн 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 852 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан бөгөөд тэдний 60 гаруй хувийг дотоодын компаниуд эзэлж байна. Оюутолгойн гүний уурхайн олборлолт 2020 онд эхэлнэ. Уурхай ашиглалтад орсноор өдөрт одоогийн  100 мянган тонн ил уурхайн олборлолт дээр дахин 100 орчим мянган тонн зэсийн баяжмал олборлох боломж бүрдэнэ” гэлээ.

Оюу Толгой төслийн гэрээ, үйл ажиллагаа тогтвортой байдал чухал. Гэхдээ аливаа үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, тодорхой байх ёстой. Монголын газар нутаг, ард иргэд, Монголын талд юу үлдэж байна гэдгийг ил тод тайлагнаж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхаарууллаа.

Мөн “2017 он гэхэд үйлдвэрийн 2 босоо ам, агааржуулалтын 5 босоо амыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай компани 2016 оны эхний 9 сард 226.3 сая долларын борлуулалт хийсэн нь өмнөх улирлаас 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж “Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес яриандаа дурьдлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12