Орон нутгийн замд 5-8 см зузаан цас тогтсоныг АТҮТ-аас анхаарууллаа

2016-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Дархан - Сүхбаатар - Алтанбулаг чиглэлд замын гадаргууд 5-8см хүртлэх зузаантай цас тогтсон. Дархан чиглэлд Ерөөгийн даваанаас Дархан самбар хүртлэх замд цас шуурч орсны улмаас замын зорчих хэсэг рүү цас хунгарлаж тогтсон. Мөн Арангатын давааны шуурхай хэсгийн замчид давааны огцом эргэлт тойруу дээр давс цацах арга хэмжээ аван ажиллаж байна.

 Улаанбаатар хотоос Төв аймаг Лүн сум хүртэл замын гадаргуу, зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтсон гулгаа ихтэй.

 Эрдэнэт – Булган, Булган – Мөрөн чиглэлийн улсын чанартай авто замын нийт гадаргуу дээр цас тогтож хальтиргаа гулгаа үүссэнийг “Булган-АЗЗА” ТӨХК-аас хүн хүч, техник гаргуулан цэвэрлэх ажлыг хийж байгаа боловч цас үргэлжилэн орж байгаа.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаанд тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөнөө түр хязгаарлаад байсан Хөвсгөл аймагт авто зам, замын байгууламжийг нээж хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ.

Цаг агаар дулаан байгаа учраас зам дээрх цас мөстөж хальтиргаа гулгаа ихээр үүсч байгаа тул жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг Авто тээврийн Үндэсний төвөөс анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12