Геологийн төв лабораторийн захирал Ө.Оюунбаатар 60 гаруй мэргэжилтнийг халах тушаал гаргажээ

2016-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

“Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ” сонин төрийн албанаас үндэслэлгүй халагдсан иргэдийн мэдээллийн дагуу, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор мэдээ, сурвалжлага, нийтлэлийг хүргэж байгаа билээ. Энэ удаад бидэнд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын ажилтнууд хандсан юм. Тэдний ярьж буйгаар тус лабораторийн захирал Ө.Оюунбаатар энэ сарын 1-ний өдөр 60 гаруй мэргэжилтнийг ажлаас халаах тушаал гаргажээ.  Ингээд дээрх хүмүүст мэдэгдэх хуудас өгсөн байна. Уг нь “Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь Монголдоо хамгийн том, геологи, уул уурхайн гол шинжилгээ, судалгаа хийдэг байгууллага юм. Мөн 2015 онд “ISO/IEC 17025” лабораторид тавих ерөнхий стандарт, “ISO Guide 34” аттестатчилсан стандартчилсан загвар, түүнийг зохион бүтээгчдэд тавих олон улсын стандарт, ур чадварын сорилт зохион байгуулагчид тавигдах шаардлага “ISO/IEC 17043” стандартыг хангаж, гурвалсан итгэмжлэл бүхий Монголын анхны лаборатори болсон юм. Тэр ч утгаараа 170 гаруй нарийн мэргэжлийн геологич, инженер техникийн ажилтнуудтай ажилласаар иржээ.

Гэтэл тус лабораторийн ерөнхий захирлаар очоод хоёр сар болж буй Ө.Оюунбаатар ийн 60 гаруй мэргэжилтнийг нэг дор халах тушаал гаргасан байна. Ө.Оюунбаатар өмнө нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн бодлогын газрын даргын албыг хашиж байжээ. Мөн түүнийг УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүн гэх жиг жуг яриа бас бий. Ө.Оюунбаатарын тушаал гарган ажлаас халсан хүмүүсийн дунд нарийн мэргэжлийн геологич, инженер техникийн ажилтнууд орсон гэнэ. Тэр ч бүү хэл, жирэмсэн эмэгтэй ч халагдах мэдэгдэл гардаад байгаа сурагтай. Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн энэ үйлдэлд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын Үйлдвэрийн эвлэлийн хороо нь ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Тус хорооны дарга н.Тэгшжаргал энэ талаар “...Манай захирал солигдсон. Үүнтэй холбоотой бүтэц өөрчлөгдсөн. Ер нь манай байгууллага санхүүгийн хүндрэлтэй байгаа. Төрийн өмчийн хорооноос бүтэц шинээр батлагдаж ирсэн учраас зарим нэг тасаг, нэгж хоорондоо нэгдэж байгаа. Энэ нь нэг тасгаас нөгөө тасаг рүү ажилтнуудыг нэгтгэж байгаа л ажил. Ингэхдээ ажилтнуудад хуулийн дагуу 45 хоногийн өмнө мэдэгдэл өгч байгаа. Үйлдвэрчний эвлэл хөдөлмөрчин, жирийн ажилтныг халахыг эсэргүүцнэ. Гэхдээ манайх бүтцийн хувьд данхар байсан. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд бүтэц өөрчилж байгаа. Гэхдээ энэ ажилтнуудыг Үйлдвэрчний байгууллагын зүгээс ажлаас нь гаргахгүй байх талаас ажиллана” гэлээ.

Ийн “Геологийн төв лаборатори” ТӨҮГ мэргэжилтнүүдийг ажлаас нь бөөнөөр хоморголон халж буй байгууллагуудын нэг боллоо. Тайлбар нь нөгөө л “Санхүүгийн хүндрэл, бас бүтцийн өөрчлөлт...” ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12